Үндэсний супер лигийг шүүн явуулах ФИБА-гийн шүүгчид 3 дахь жилээ Монгол улсад ирлээ. Кришна Домингүэзийн хувьд өнгөрөгч онд болсон Дэлхийн бага Олимп хэмээн нэрлэгддэг Универсиад наадмын оргил тоглолт ОХУ, АНУ-ын тоглолтын ахлах шүүгчээр томилогдон ажилласан нь түүний олон улсын түвшин дэх ямар чансаатай шүүгч болохыг харуулсан.
2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүн явуулах урилгаа аваад байгаа аж.Габриэл Рамирезийн хувьд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнийг олон удаа шүүн явуулж байгаа, шүүгчээр 20 жил ажиллаж буй туршлагатай шүүгч юм.
Уншиж байна |