Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг галаас аварсан дөрвөн баатар
2016-04-01

 

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7038101 тусгай дугаарын утсанд 2016 оны 03 сарын 27-ны өдрийн 15 цаг 17 минутад Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн З.Батбаяр өгчээ. Тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салааны 1-р тасаг хаягийн дагуу шуурхай очиход 5 ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны 4 хүү өчүүхэн биендээ баймгүй зориг гаргаж галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байсан.


Тухайн галыг гарч байхад хүүхдүүд урд гудамжинд хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд шууд унтрааж эхэлсэн байна. / салхины хурд 9-14 мс /
Дуудлагаар очсон гал унтраах тасгийн бүрэлдэхүүн галыг бүрэн унтрааж дараагийн шатны албан тушаалтанд шилжүүлсэн. Гал гарсан газрын байрлал Онцгой байдлын газраас зүүн хойд зүгт 4.5 км зайд оршиж байсан юм.

Shuud.mn
Сонин хачин
мундаг мундаг:
сайн хүүхдүүд. сайхан эрчүүд байна даа.
2016-04-01
Зочин:
Жинхэнэ баатар эрчууд, ямар ч аймшиггуйгээр шууд унтрааж эхэлдэг. Харин тэр ОНЦГОЙНХОН нь ниргэсэн хойно хашгирав гэгчээр баахан ус асгаа биздээ?!Жинхэнэ баатруудыг ШУДАРГА ЖУРМААР ШАГНАСУГАЙ! ЭЛБЭГДОРЖОО!
2016-04-01
1963:
элбэгдоржоо ард түмнээ нэг хар даа өрөвдмөөр байгаа биз дээээ
2016-04-01
irgen:
yamar mundag huuhduud ve
2016-04-01
irgen:
yamar mundag huuhduud ve
2016-04-01