“Гар хангалга” цомгийн нээлт болно
2016-04-01

“Харанхуй цээжний цонх”, “Эмийн сан руу алхсан нь” зэрэг этгээд нэртэй дуугаараа олныг байлдан дагуулж байсан Нисванис энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хамтлагийнхаа ойн хүрээнд тэд “Гар хангалга” хэмээх өвөрмөц нэртэй дөрөв дэх цомгоо сонсогч фенүүдийнхээ гарт хүргэхэд бэлэн болсон байна.

 

Цомгийн нээлт энэ сарын 4-ний өдөр 12:00-14:00 цаг хүртэл “Gandan Live House”-т болох бөгөөд тус хамтлагийн сонсогч фенүүд, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй аж.

 

Гранж рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг Нисванис хамтлаг 1996 онд энэ нэрээр уран бүтээлээ эхэлсэн бөгөөд модернист яруу найрагч Б.Галсансүх хамтлагийн анхны менежерээр ажиллаж байжээ. Тус хамтлагийн анхны бие даасан тоглолт 1996 оны 11 дүгээр сард “Сонсохыг хориглоно” тоглолт Соёлын төв өргөөнд болоход 100-аад хүн л үзэж байжээ. Энэ мэтээр тэд шантралгүйгээр уран бүтээлээ түгээн залуучуудад өөрсдийн урсгалын хөгжмөө таниулж байсан гэнэ.

 

Дашрамд дуулгахад, “Нисванис”-ынхан "20 жил" -ийн ойн хүрээнд "NISNIS FEST 2016" рок фестиваль уламжлалт ёсоор энэ сарын 9-ний өдөр, 15:00 цагаас "One Event Hall" -д тэмдэглэхээр болжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АЙХТАР НЭРТЭЙН.... ДУУГАА СОНСООД Л СЭГСЧЭЭД БАЙХЫМ БИЗ ДЭЭ.
2016-04-02