Жинлүүрийнхэн шинэ хүнтэй танилцана
2016-04-02

Эрхэм уншигч танд амралтын өдрийн мэнд хүргэе. Та өнөөдрийн ажлаа төлөвлөж байгаа бол өрнийн зурхайгаа сонирхоорой.


 

Хонь (3/21-4/19)

Янз бүрийн насны хүмүүс өөр өөрийн хүндрэлүүдтэй тулгарч түүнээс гарах арга замыг хайх болно. Гэвч гарц нь нэг байна. Үнэний төлөө дуугарсан таны үгийг бусад хүмүүс хичээнгүйлэн сонсож та өнөөдөр асуудлын төвд байх болно. Энэ ордныхон угаас зөрүүд учир хүний шүүмжлэлийг тэр бүр ойлгон хүлээн авахад бэлэн бус байдаг. Гэхдээ ийм байдал нь танд сайн үр дагавар авчрахгүй гэдгийг одод танд зөвлөж байна. Урлагийн салбарынхан ямар нэгэн гавьяа шагнал хүртэх нь гарцаагүй.


 

Үхэр (4/20-5/20)

Гэрээрээ хөдөлмөр эрхлэх эсвэл гэр бүлийн асуудлаа шийдэхэд тун тохиромжтой байна. Анхаарлаа сарниулахгүй байх тусам ажил урагштай байна. Цонх шалаа угаах, шил толио арчихад ашигтай. Мөнгө санхүүгийн салбарт азгүйдэл гарах магадлал өндөр байх болно. Өөртөө болон эргэн тойрны хүмүүст шүүмжлэлтэйгээр ханд. Танаас анхаарал болгоомжлол, эргэцүүллийг шаардаж байна.


 

Хамтатгах (5/21-6/21)

Эерэг сөрөг хандлагуудтай маш хүнд өдөр. Энэ өдөр олон хүнтэй газраас зайлсхийсэн нь танд тустай байна. Эмэгтэй хүмүүс хайр дурлалын шинэ роман эхлүүлэх хүнтэй танилцана. Гэвч хөнгөмсөг, захирангуй зан нулимс унагах, сэтгэл гонсойход хүргэнэ. Эрэгтэй энэ ордныхон итгэмтгий эсвэл зөрүүд зандаа хууртагдана.


 

 Мэлхий  (6/22-7/22)   

Танд хэцүү төвөгтэй асуудал ихээр тохиолдох хэдий ч найз нөхөд тань танд үргэлж тусламж үзүүлэх болно. Хамтрагчаа зөв сонго. Ялангуяа таньж мэдэхгүй харь газар явах гэж байгаа бол. Тиймээс цор ганц хүнтэй дотно харьцах бус олон хүнтэй танилцах нь дээр. Гал халуун хайр дурлалын эхлэл болох гайхалтай урилга ирж магадгүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж, нэг удаагийн уулзалтаар бүхнийг дуусгахаас сэргийл.


 

Арслан (7/23-8/22)   

Худалдан авах, худалдааны ажиллагаа явуулах, хөрөнгө мөнгө хураахад таатай өдөр. Төсөв төлөвлөө, гэрээний ажилдаа нямбай ханд. Бүх ажил асуудлаа өгөөжтэй шийдэхийг хичээ. Хэт ядаргаа, амьдралын буруу хэвшил, гэх зэрэг өвчнөөс урьдчилан сэргийл.


 

Охин (8/23-9/22)    

Хосуудын харьцаа туйлын таатай байна. Үл ойлголцол, сэжиг арилна. Жинхэнэ хайр та нарыг холбоно. Өнөөдөр танд энхрий үгсээ эргэн санах шаардлага гарна. Од гаригс танд өгөөмөр хандах болон дурын ажил эхний оролдлогоороо л амжилттай болно. Та бүхнийг чадна тэгэх ч хүч бий. Хувийн амьдрал тань энгийн хивэндээ орно. Шүд, буйландаа анхаарал тавь. Үр хүүхдүүддээ туршлага мэдлэгээ өвлүүлэхийг хичээ.


 

Жинлүүр (9/23-10/22)   

Уран бүтээлийн авьяас дээшлэнэ. Гэр бүлийн харилцаа сайжирна. Та өөрийн хувь заяанд хүч бололцоог дайчил. Товлосон үр дүндээ аль болох хурдан, бага зардлаар хүрэхийг хичээнэ. Биеийн тамираар хичээллэх, агаарт гарах, найз нөхөдтэйгөө харилцахад тааламжтай. Шинэ хүнтэй танилцах, урлагийн онгод орно. Барилга барих, засвар хийж байгаа бол анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.


 

Хилэнц (10/23-11/21)   

Хувийн асуудлаа шийдвэрлэхэд анхаарал тавь. Та цагийг тун таатай өнгөрөөх болно. Зарим нэг нь олон нийтийн арга хэмжээнд оролцох бөгөөд өөрийн нууц авьяас чадварыг нээх болно. Таны бусдын татах чадвар, зөн билэг маш өндөр байна. Таны яриа ярилцахад хамгийн хэцүү хүний сэтгэлийг ч татаж чадна. Энэ боломжийг ашиглан бусад хүмүүст нөлөөлөхийг хичээ. Та бусдад зааж сургах дуртай бөгөөд энэ чадвар тань танд нэлээд мөнгө олох боломж өгнө.


 

Нум (11/22-12/21)   

Өнөөдөр энэ ордныхон үзэл санаа, байр суурь бат бэх байгааг шалгах өдөр. Бусдаас үл хараат бие даасан байдал руу чинь довтолж магадгүй байна. Амьдралын эрч хүч дээд цэгтээ хүрэн гэхдээ сэтгэл санаагаар унах эсвэл таагүй мэдээ дуулах болно. Магадгүй хайртай хүнтэйгээ харилцаагаа хүндрүүлнэ. Ийм байдалд орохгүйн тулд эвийг хичээн даруу төлөв байхыг одод сануулж байна.


 

Матар (12/22-1/19)   

Тайван бус өдөр. Аяллаар явж болзошгүй. Оршин суугаа газраа сольсноос ажлын байртай холбоотой асуудлууд үүсэж магадгүй. Орчин тойрондоо түргэн зохицож хөл дээрээ зогс. Таны даалгавар бол хүмүүстэй халуун дотно харьцах явдал байна. Хэн нэгнээс зээлсэн зүйлээ эргүүлэн төлөх, тусламж эрсэн хэн нэгэнд гараа сунгах өдөр. Хүмүүстэй эелдэг харьцах мөн өөрийгөө жаахан зүйлд золиослоход тайвшралыг авна. Амралтын өдрүүдэд идэвхтэй амар. Байгальтай харьцахад тааламжтай.


 

Хумх (1/20-2/18)   

Та гэр бүл, найз нөхөд, хөршүүд гэж явсаар их завгүй байх бололтой. Ах эгч нартаа тусла, та тэдний амьдралд өөрчлөлт хийж чадна. Гэрээсээ гарч, онцгой ер бусын зүйл хийж алжаалаа тайл. Зах гарч, сонгодог орчинд хооллож, эмчилгээ хийлгэ. Таны хийсэн сонголтын үр дүн таныг алмайруулах болно. Та өнөөдөр олон жил уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзах бөгөөд өмнө нь зүс танихаас цаашгүй явсан зарим нэг хүмүүстэй санамсаргүй тааралдах болно.


 

Загас (2/19-3/20)

Театр үзэсгэлэн үзэх, баярт оролцох юм бол танилын хүрээг өргөсгөнө. Эмэгтэйчүүд сайн ханьтай учирна. Хайртай хүнийхээ төлөө бүхнийг хий. Өгч байж хариуг амсана. Одод таныг шинэ зүйлрүү тэмүүлэх болон өөрчлөлт хийхээс татгалзаж эдгээрийг дараа жил хүртэл хойшлуулахыг зөвлөж байна. Өдрийн хоёр дугаар хагаст таныг романтик учрал эсвэл шинэ танилтай болох мөч хүлээж байна.

Shuud.mn
Сонин хачин