З.Энхболд: Орхон аймгийг Эрдэнэт хот болгохыг дэмжинэ
2016-04-02

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Орхон аймгийн иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулга хийв.

 

Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа эхэнд, 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжийн талаарх статистик мэдээллийг танилцуулав. Намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хуулиудаас онцлон Эрүүгийн тухай хуулийн талаар танилцуулга хийлээ. Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлага нь Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаарх олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулах, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд тохирсон ял оногдуулах боломж бага, гэмт хэргийн ангилал, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хатуу хязгаарын хүрээнд ял оногдуулдаг хуулийн зохицуулалт оновчгүй байсан, шинэ төрлийн гэмт хэргийг хуульчлах зэрэг байсан гэлээ.

 

Мөн Зөрчлийн тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн ирэх  07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх, төрийн захиргааны үүрэг гүйцэтгэдэг Захиргааны ерөнхий хуулийн талаар танилцуулсан юм. Энэхүү хуулийн үр дүнд иргэнд ээлтэй, иргэнээ сонсдог, захиргаа үүргээ биелүүлдэг захиргааг бий болгох зорилготой байгаа гэв.

 

 

Мөн Хүнс хөдөө, аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлийн тухайд “Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол, Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гааль, НӨАТ-аас хүнсний улаан буудайн үрийг чөлөөлөх тухай, НӨАТ-аас хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмжийг чөлөөлөх тухай хууль болон “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр”-ийг тус тус баталж, хүнс, хөдөө, аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлүүдийг хийсэн. Цаашид “Тариалангийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Тариалангийн бүтээгдэхүүний хадгалалтын үеийн хэвийн хорогдлын норм тооцох тухай”  журам, “Таримал ургамлын генетикийн нөөцийн тухай” олон улсын гэрээнд элсэх, “Газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчин”-ыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулан эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйн зөрчлийг багасгах зорилготой юм. Мөн хөдөө, аж ахуйн ажлын байрыг олшруулж, ургацыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлов.

 

 

Улсын Их Хурлын дарга дараа нь эдийн засгийн зарим асуудлаар мэдээлэл хийв. Монгол Улсын орлогын эх үүсвэр болсон алт, зэс, төмрийн хүдэр, алтны үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Харин эдийн засгийн дийлэнх хувь нь уул уурхайгаас шууд хамааралтай манай улсад үнийн уналт нь хүндээр туссан. Эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт байсныг тоо, баримтад тулгуурлан тайлбарласан. Түүнчлэн Оюутолгой ордын далд уурхайг барихад цемент, арматур, ажиллах хүч чухал бөгөөд Монгол Улсад эдгээр нь хангалттай байгаа учраас далд уурхайн бүтээн байгуулалтыг Засгийн газар дэмжсэн гэлээ.

 

Мөн тэрээр валютын ханшны өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөв. Төр, засгаас валютын ханшид зохицуулалт хийдэггүй шалтгаануудын нэг бол ам.долларын ханш өндөр байхын хэрээр үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа идэвхждэг байна. Валютын ханш өсөхийн хэрээр импортын барааны үнэ өсч, нөгөө талд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний эрэлт өсдөг. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт их байхын хэрээр үйл ажиллагаа нь өргөжин, олон монгол хүн ажлын байртай, тогтмол орлоготой болж байгаа эерэг нөлөөллийг харах хэрэгтэй. Харин валютын ханш буурахад импортын худалдаа эрс нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэгчид хямд өртөгтэй импортын бараатай өрсөлдөж чадахгүйд хүрч үйл ажиллагаагаа зогсооно. Ингэвэл ажилчид халагдаж, монголчууд орлогогүй, ажилгүй болох эрсдэлтэй гэлээ.

 

 

Зээл авах нь санхүүгийн энгийн харилцаа бөгөөд улсын авсан зээлийг бонд гэж нэрлэдэг. 2008-2012 онд Засгийн газар гаднаас 600 сая ам.долларын зээл авсан бөгөөд үүнийгээ шинээр гэрлэгсдэд 500.000, иргэн бүрт сар бүр 21.000 төгрөг гэх мэтээр тараасан. Өөрөөр хэлбэл, энэ их хэмжээний мөнгийг бэлнээр тараасан. Харин 2012 оноос хойш Засгийн газар дээрх өрийг барагдуулсаар өнөөдрийн байдлаар 400 сая ам.долларыг төлөөд байгаа. Харин “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхэд, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Шинээр баригдсан орон сууц, авто зам, аймаг ,суманд баригдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг бүгд бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бондын хөрөнгийн зарцуулалт янз бүрийн хэлбэрээр эргэн төлөгдөх бөгөөд үр дүнд нь Монгол Улсын хөгжил тодорхой хэмнэлээр хурдасч, зээл төлөвлөгөөнийхөө дагуу төлөгдөж байна гээд энэ талаарх статистик мэдээллийг танилцуулав. 2008-2012, 2012-2016 оны хугацаанд өр тавиагүй Засгийн газар гэж байхгүй. Харин тухайн зээлээр юу хийсэн бэ гэдэгт асуудлын гол нь оршдог. Зээлийг бэлэн мөнгө хэлбэрээр тараасан уу, эсвэл бүтээн байгуулалтын ажил хийсэн үү гэдэгт их ялгаа бий гэв. Мөн тэрээр бондын хөрөнгөөр ямар ямар ажлууд хийсэн талаар танилцуулсан юм. 2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байна. Эдгээрийн 15 хувь нь 2014 онд, 2015 онд 77 хувь нь ашиглалтад орсон бол 23 хувь нь энэ онд ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм.

 

Улсын Их Хурлын дарга эрчим хүч, авто зам, инженерийн дэд бүтэц, барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын тайланг танилцуулан, үр ашгийн талаар мэдээлэл өглөө. Мөн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын 2016 оноос хэрэгжиж эхлэх томоохон төслүүдийн хувьд 5450 мВт-ийн дулааны цахилгаан станц, 700 мВт-ийн Багануурын цахилгаан станц, 450 мВт-ийн Тавантолгойн цахилгаан станц, 315 мВт-ийн Эгийн голын усан цахилгаан станцууд бий. Эдгээрээс Тавантолгой, Эгийн голын станц ашиглалтад орсноор эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо хангах бүрэн боломж хангагдана гэлээ. Бондын хөрөнгийн гуравны нэгээр үйлдвэрүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол төр үндэсний үйлдвэрлэгчдэдээ эрх зүйн орчинд дэмжлэг үзүүлж, татварын зохицуулалт, хуулиар зах зээлийг нь хамгаалахаар “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг баталж, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

 

 

Мөн энэ жил улсын төсөвт 24 тэрбум төгрөгийг “Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр”-т зориулан суулгасан байна. 2016 оноос эхлэн хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэн тэднийг мэргэшүүлэх, дотоодын ажлын байрыг бий болгох томоохон зорилтыг тавьсан. Ингэснээр цэргийн алба хааж байх хугацаандаа бүтээн байгуулалтад оролцсон залуус мэргэжилтэй болохоос гадна улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоно. Манай улсын хувьд 3000 км төмөр зам барих ажил хүлээгдэж байна. Эдгээр ажлуудад гадаадаас ажиллах хүч авахгүйгээр, цэргийн албан хаагчдаа мэргэшүүлэн цалинтай ажиллуулна. Үүний үр дүнд залуучууд цэргээс халагдахдаа дансандаа орон сууцны урьдчилгаагаа төлөх хэмжээний хуримтлалтай, мөн цаашид мэргэшсэн чиглэлээрээ ажиллах боломжийг олгож өгч байна гэлээ.

 

 

УИХ-ын дарга Орхон аймгийн иргэдэд, барилгын салбарын хөгжил болон ипотекийн зээлийн үзүүлсэн нөлөөллийн талаар танилцуулга хийлээ. Ипотекийн зээлийн үр нөлөөгөөр орон сууцжуулах, барилгажуулах ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд орон сууцанд орсон өрхийн тоо жил бүр өсөлттэй байна. Жишээ нь, 2013-2015 онд 66898 шинэ орон сууц ашиглалтад оржээ. Орхон аймгийн хувьд л гэхэд 2012 оноос эхлэн 4979 шинэ орон сууцыг ашиглалтад оруулжээ. Үүгээрээ Орхон аймаг хамгийн их барилгажилт явагдсан, хотжилт идэвхтэй явагдаж байгаа аймаг гэлээ. Орхон аймгийн иргэд цаашдаа ипотекийн 5 хувийн зээлд хамрагдаж, өмнө нь 8 хувийн зээлтэй байсан иргэд 5 хувь руу шилжих хууль, эрх зүйн орчин бүрдсэн тухай танилцууллаа. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн анхаарлын төвд буй малчны зээлийн хүү болон "Сайн малчин" хөтөлбөрийн талаар танилцуулав. Цаашид малчин бүр малаа эрүүл байлгаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж, малчны дансаараа гүйлгээ хийснээр сарын 0,8 хувийн хүүтэй зээл авах боломжийн талаар танилцууллаа. Түүнчлэн мах экспортлох зэрэг олон боломжуудыг бодит ажил болгож, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын боломжийн талаар Улсын Их Хурлын дарга танилцуулсаны дараа "Тавантолгойд биш, таван хошуу малдаа найдаж хөгжие" хэмээн уриалав.

 

Мөн иргэдэд газар тариалангийн салбарын талаарх мэдээллийг өгөв. Манай улсын үр тарианы үйлдвэрлэлийн хувьд 2012 онд 306.3 мянган га талбайд тарьж байсан бол 2016 онд 389.6 мянган га талбайд үр тариа тариалжээ. Мөн таримал тэжээл үйлдвэрлэл, хүнсний ногооны үйлдвэрлэл, жимс жимсгэнэ, чацаргана хөтөлбөрийн талаар танилцууллаа. Жимс, жимсгэнэ, чацарганы салбарын нийт тариалалтын хувьд 2014 онд чацаргана 92 хувь, бусад жимс 8 хувийг эзэлж байсан бол 2020 он гэхэд чацарганыг 75 хувь, бусад жимс 25 хувь байхаар төлөвлөжээ. Харин хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд 5.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 2100 гад тариалах 2.6 сая ширхэг суулгацыг 1500 гаруй  ААН, иргэнд зээлээр олгож тариалуулжээ.

 

 

Хүлэмжийн аж ахуйн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор "Чингис" бондын санхүүжилтээс “Хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөлд 17.4 сая ам. долларын зээл олгохоор шийдвэрлэж, Голомт банкаар дамжуулан 30 аж ахуйн нэгжид 25.14 тэрбум төгрөгийн зээл олгон 10.1 га талбай бүхий өвлийн хүлэмж байгуулж, хүнсний нарийн ногооны үйлдвэрлэлийг 4000 тонноор нэмэгдүүлж, импортыг бууруулжээ. Түүнчлэн техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, элетавторын багтаамжийг нэмэгдүүлэх болон төмс хүнсний ногооны зоорийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ, газар тариалангийн салбарын цаашдын зорилт, хүрэх үр дүнгийн талаар иргэдэд танилцууллаа.

 

 

УИХ-ын дарга дараа нь иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь сонслоо. Орхон аймгийн иргэн н.Дөлгөөнтамир “Зэс эрдэнийн хувь” компанийн хамт олны зүгээс УИХ-ын үйл ажиллагааны үр дүнд сэтгэл өндөр явдаг бөгөөд хууль, эрх зүйн зөв зохицуулалтын үр дүнд тус компанийн ажил урагштай явж байгаа талаар мэдээлэл өгөөд УИХ-ын даргад талархал илэрхийлэв. Мөн өндөр настан н.Доржбаатар “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа амжилттай явж буй талаар саналаа хэллээ. Түүнчлэн иргэн н.Мөнхтуяа БНХАУ-аас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарахын зэрэгцээ эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас импортлон оруулж ирэх асуудалд онцгой анхаарч, хяналтыг сайжруулах шаардлагатай хэмээн саналаа хэллээ. Мөн уул уурхайгаас үүдэлтэйгээр газар нутаг сүйдэж, малын бэлчээргүй болж байгаа бөгөөд УИХ-ын даргын хэлсэн “Тавантолгойд бус таван хошуу малд найдаж хөгжие” гэсэн санаачилгыг Эрдэнэтчүүд дэмжиж байгаагаа илэрхийлж байна гэлээ.

 

 

УИХ-ын дарга иргэн н.Мөнхтуяагийн асуултад хариулахдаа, хүнс болон эмийн импорт бол маш чухал асуудал. Би өчигдөр /2016.03.31/ “Монгол фармер” ложистик худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тус компани олон улсын эрүүл ахуйн стандартыг хангасан тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн иж бүрэн системийг бүрдүүлэх замаар хүнсний ногооны хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангахаар ажиллаж байгаа юм байна. Цаашдаа бид орчин үеийн жишигт нийцсэн зоорь, хадгалалт ложистикийг шийдвэрлэснээр хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэж танилцуулсан. Ийм нөхцөл бололцоог ашиглан дотооддоо хийж бүтээх ажлуудыг төр, засгийн зүгээс дэмжсээр байгаа гэв.

 

Мөн УИХ-ын даргаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, цөмийн хог хаягдал Монгол Улсад булшлах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тул албан ёсны байр сууриа илэрхийлэхийг хүсэв. УИХ-ын дарга З.Энхболд хариулахдаа, “Зарим буруу мэдээлэл олон нийтэд цацагдсан байсан. Монгол Улсын байр суурь маш тодорхой. Бид  цөмийн хог хаягдал үүсгэдэг улс биш, тиймээс ямарваа нэг цөмийн хог хаягдал эх орондоо хадгалах, булшлах зохицуулалт огт байхгүй. Харин эсрэгээрээ бид энэхүү конвенцид нэгдэн орсноор эх орондоо цөмийн хог хаягдал хадгалахгүй, тээвэрлэхгүй байх нөхцөл бүрдэнэ. УИХ-ын гишүүд энэ асуудлыг дэмжинэ" гэлээ.

 

УИХ-ын дарга үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, хүний эрхийн чиглэлээр асуусан иргэдийн асуултад нэгбүрчлэн хариулж, мэдээлэл солилцов. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл, тайлбар өгөхийг хүссэн иргэдийн асуултад албан ёсоор тайлбар мэдээллийг танилцуул гэсэн Улсын Их Хурлын даргын үүргийн дагуу "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Даваацэрэн тайлбар хийлээ. Тэрээр “Анх энэ ажлыг хүлээж авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг ил тод, шударга, үр ашигтай болгох үүрэг авсан. Тиймээс менежментийн багтаа ийм чиглэл өгч, өнгөрсөн хугацаанд үр дүнтэй болгох гэж хичээж ажилласан. Үүний үр дүнд бид үйлдвэрийн далд эдийн засгийг ил болгон, иноваци хэрэгжүүлж 131 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж чадсан. Тиймээс энэ ажилд хүчин зүтгэж ажилласан менежментийн багийн шилдэг ажилтнуудаа урамшуулсан. Ингэхдээ иноваци, хэмнэлтийн арга хэмжээнийх нь үр дүнд үүссэн хөрөнгөөс эдгээр хүмүүст урамшуулал олгосон. Эдгээрийн зарцуулалт ил тод явагдсан, бүх татварыг төлсөн, бүхнийг шударгаар хийсэн”  гэсэн хариулт өглөө.

 

Иргэдийн зүгээс Улсын Их Хурлын даргад Орхон аймгийг хотын статустай болгох асуудлыг дэмжиж өгнө үү гэдэг хүсэлтийг хэлж байв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ асуудлыг 100 хувь дэмжиж байгаагаа хэлээд, Үндсэн хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах асуудлуудын нэг бол Орхон аймгийг Эрдэнэт хот болгох асуудал байгаа. Ингэхдээ энэ асуудлыг Улсын Их Хурлын 76 гишүүн шийдэхгүй, харин сонгуулийн үеэр санал өгөх хуудас дээр энэ талаарх санал асуулгыг давхар явуулж, бүх ард түмнээрээ хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна гэлээ. 

 

УИХ-ын дарга З.Энхболдын Орхон аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн М.Батчимэг, Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Shuud.mn
Сонин хачин
цэцэг:
зөв зөв зөв ард иргэдээсээ маш сайн зөвлөмж сонсож дараагийн ажилаа хийх нь маш зүйл юм амжилт хүсье Даргадаа
2016-04-04
Хүн:
Таныг хүндэлж явдаг. Үргэлж дэмждэгээ хэлмээр байна. Бас Эрдэнэт үйлдвэрийн талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье.
2016-04-04
Зочин:
Сэтгэл их хөдөлж байна. Зөв удирдагч
2016-04-04
Дэмжигч:
Сайн ажиллаж байгаа нэгнээ урамшуулах нь зөв шүү. Ингэж байж тухайн хүн урамшиж илүү бүтээмжтэй ажиллана.
2016-04-04
Үнэн:
тийм шүү. Таван толгойд биш Таван хошуу малдаа найдаж хөгжие. Одоо махны үнэ хэд байна вэ. Хэдхэн төгрөгний цалингаараа жаахан мах аваад л дуусах жишээний. Энэ санаагаа хэрэгжүүлвэл удахгүй махны үнэ бууж Монголчууд бид чинь баярлах байна.
2016-04-04
оюу:
Эрдэнэт үйлдвэрийн дарга нарын талаар гарсан цуурхал ингээд зогсох байхаа. Монголынхоо үйлдвэрийг дэмждэг. Өшөө илүү өргөжих болтугай.
2016-04-04
пүрэв:
Энхболд даргадаа ажлын амжилт хүсье хийсэн ажил нь нүдээ олсон ажилууд байдаг шүү. Таны сүүлд хэлсэн үг чинь таалагдаж байгаа шүү.
2016-04-04
sonor:
ard irgediinhee bodoliig sonsood mash sain darga shu amjilt
2016-04-04
baatar:
irgediinhee sanaliig sonsoj huulindaa tusgah heregtei. 10 hunees 10 sanal sanaachlaga gardag yum shuu. ene sanaluudaa nudend uzegdej gart barigdahaar bodit ajil bolgooroi. demjij bga shu. enhbold saidaa
2016-04-04
аюурзана:
“Тавантолгойд бус таван хошуу малд найдаж хөгжие” энэ их гоё үг. манай улс уул уурхайдаа бус мал аж ахуйда түшиглэх хэрэгтэй. тэгсээр ч ирсэн. уул уурхай бол шавхагддаг нөөц. дуусах хурдан. бас ганц уул уурхайдаа анхаарал хандуулах хэрэггүй. уламжлагдан ирсэн унд идээ мн шүү дээ. ийм сайхан бэлэгшээгдсэн үгийг хараад ингэж л ойлгож бна. ах нь.
2016-04-04
цэрэн:
“Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр” надад маш их таалагдаж бна. цалинтай мэргэшсэн цэргийн хүчин гарч ирнэ. бас баахан хужаа нарыг оруулж ирж байхаар ингээд залуучуудаа дайчлах цаг нь ирсэн. ядаж л ажлын амтыг мэдэрнэ. цэргээс халагдах үед дансандаа орон сууцны урьдчилгаагаа төлөх хэмжээний хуримтлалтай, мөн цаашид мэргэшсэн чиглэлээрээ ажиллах боломжийг олгож өгнө гэдэг чн бас нэг гэрэлтэй ирээдүй. энэ мэтчилэн хүндээ хүрсэн санал гаргасан. санаачлагатай хүн юмаа. одоо харин бодит ажил болгоно шүү
2016-04-04
жжжжж:
З.Энхболд танаа. би эрдэнэт хотын иргэн Ж гэгч хүн байна. таны энэ нээлттэй хэлэлцүүлэгт суусан. олон сайхан шинэ санал, сайжруулалт, дэмжигдэхүйц санаа байсан. эрдэнэт хотыг хот гэдэг утгаар нь хөгжүүлж, улаанбаатарлуу чиглэх хүн амын урсгалыг эрдэнэт хотруу татах нь зүйтэй юмаа. мөн хуралын үеэр ард иргэдийнхээ санал бодлыг сонсож чөлөөтэй хариулж байсанд баярлалаа. цаашдаа энэ эрчээрээ яваарай
2016-04-04
хашаа:
маш зөв санал бна. эрдэнэт хот гэдгээр нь хүмүүс мэднэ. тэр ч утгаараа аймаг гэдэг нэрийг солих цаг нь болсон. энхболд даргаа дэмжиж байгаа шүү. хамгийн гол нь иргэдийнхээ санал бодолыг ингэж л сонсох хэрэгтэй.
2016-04-04
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-04
АААА:
Ард түмнийхээ санал бодол сонсоно дэмжинэ гэдэг улсын ирээдүй
2016-04-04
box:
Undsen huulid oorchlolt oruulah heregteiii, Y
2016-04-04
E:
Гол нь хэрэгжих явдалшд
2016-04-04
ADS:
Mash zow shiidver gargasaan, talarhaj baina odoo biellee l oloh heregteishd
2016-04-04
GOOD LUCK:
Ene sanal nadad minii huvid nudee olson gj helmeer baina
2016-04-04
Зочин:
Энэ танилцуулгын хүрээнд тавьсан бодлогууд зөв санагдсан. Эрдэнэт хотын иргэд ам сайтай байгаа таньд баяралалаа.
2016-04-03
Эрдэнэт бол хот:
Ер нь бол Эрдэнэт бол угаасаа хот хууль эрх зүйн хүрээнд л нэргийг нь өөрчлөх хэрэгтэй. Маш зөв санал дэвшүүлсэн байна. Мундаг удирдагч шүү танийг дэмжиж явдаг.
2016-04-03
Орхон аймгиийн иргэн:
Их хурлын даргадаа баяралалаа бидний цаашдын бодлогыг тодорхойлж өгсөнд.
2016-04-03
Зочин:
131 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж чадсан. Тиймээс энэ ажилд хүчин зүтгэж ажилласан менежментийн багийн шилдэг ажилтнуудаа урамшуулсан. зөв ш дээ. Ийм сайн ажиллаж байгаа хүмүүсээ урамшуулах нь
2016-04-03
Зочин:
Зөв. Эрдэнэт болгож нэрийг нь сольхыг хүн бүр л дэмжиж байна
2016-04-03
Зочин:
Тийм шүү амьдарч байгаа бид ч бас дэмжиж байна. Эрдэнэт хот болгосон дээр. манай эрдэнэт компани олон зүйлээрээ улс орондоо тус болж байгаа мундаг компани шүү.
2016-04-03
Зочин:
007 ТАЙВАН БОНД СУУЖ БАЙХЫМ.
2016-04-02
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-02