Дүрвэгсдийг албадан буцааж эхэллээ
2016-04-04

Туркийн эрх баригчид Грек болон Европын холбоотой байгуулсан гэрээнийхээ дагуу хууль бус дүрвэгсдийг нутаг буцааж эхэлсэн байна. Уг шийдвэрийг эсэргүүцэн өчигдөр Грекийн хил орчимд байршиж буй олон мянган дүрвэгсэд эмх замбараагүй байдал үүсгэжээ.

 

Дүрвэгсэд гартаа “Бид айж байна. Биднийг хэн ч тоохгүй байна. Европын холбоо ч Турк улс биднийг хүлээн авахгүй байна” гэх лоозон барьцгаасан аж.  Турк улс энэ дөрөвдүгээр сард 500 орчим дүрвэгчид орогнол олгохоор төлөвлөж буй бөгөөд бусад дүрвэгчийг албадан буцаахаар болжээ.

 

Европын холбоо Грек, Герман зэрэг барууны орнуудын хил дээр гацаад буй дүрвэгсдийг Турк руу илгээх замаар тэднээс зайгаа барьж байна. Харин Турк эдгээр дүрвэгсдээс бичиг баримтын зөрчилтэй иргэдийг буцахаар болжээ. Гэрээний дагуу Европын холбоо Турк хүлээн авах дүрвэгсдийг ажлын байраар хангах, тэтгэмж олгохоор тус улсын эрх баригчидтай хэлэлцээр хийсэн юм. Мөн Турк дүрвэгсдийг хүлээн авсны шанд Европын холбоо тус улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон билээ. Европын зөвлөлийн дарга Дональд Туск өчигдөр дүрвэгсдийг Европын орнуудад ирэхгүй байхыг уриалж, Грекийн хил дээр байгаа дүрвэгсдийг нутаг буцахыг шаарджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
dalain deeremcjid
2016-04-04