Багдади мэдэгдэл хийлээ
2016-04-04

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади олон улсад хандан мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээнд 1.42 минут үргэлжлэх видео бичлэгээ байршуулсан байна.

 

Уг богинохон бичлэгт Багдадигийн дүрс харагдахгүй ч гэлээ тэрбээр хэт даврагчдын тулалдаж буй дүрсний ард үг хэлжээ. Багдади “Аллах биднийг хамгаалах болно. Бидний эсрэг нэгдсэн олон улс Аллахаас шийтгэл авч, насан туршдаа харанхуй нүхэнд амьдрах болно. Аллахын дайчид зэвсгээ бүү газар тавь. Үргэлж зэвсгээ өндөрт өргө. Өчүүхэн хар хорхойнууд бидний хүчийг сулруулж чадахгүй” гэж хэлсэн байна.

 

Бичлэгийн төгсгөлд хэт даврагчид тулаанд орохоосоо өмнө Аллахад хэрхэн мөргөж буй, Аллахад өөрийгөө даатгаж, амиа егүүтгэж буй цэргийн дүрс багтжээ.

 

Иракийн эрх баригчид уг бичлэгийг “суртал ухуулгын шинж чанартай байна” хэмээсэн аж. Багдади өнгөрсөн оны хоёрдугаар сард олны өмнө гарсан юм. Тэрбээр олны өмнө гарах үедээ Нигерийн Боко Харам бүлэглэлтэй нэгдэж буйгаа зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэхэ:
харанхуй гарууд
2016-04-04
Зочин:
gitlar laliig shutdeg
2016-04-04
Зочин:
гаж донтой лалар
2016-04-04