Төөрөгдөл
2016-04-04

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш аль хэдийнэ гурван сар өнгөрчээ. Энэ хугацаанд нийт долоон удаа сугалааны тохирол явуулж 70344 азтан тодорчээ. Өчигдрийн байдлаар 34536 баримт хэвлэх цэгээс 16 сая 634 мянга 36 баримт хэвлэгдсэн байна. Энэ хугацаанд сугалааны хонжворын санд 675 сая 900 мянган төгрөг төвлөрчээ.

 

 

ӨГӨӨШ

 

Урамшуулал авах иргэдийг хохироохгүй байхын тулд худалдаа, үйлчилгээний газруудыг пос машин суулгахыг ГТЕГ-ын дарга С.Пүрэв хэлтсийн дарга нараар дамжуулан сануулсан. Гэвч элдэв шалтаг тоочсоор бар код бүхий тасалбар хэвлэх машиныг тавилгүй өнөөдрийг хүрсэн хэмээн албаныхан тайлбарлалаа. Харин жижиг худалдаа эрхлэгчид өөр зүйл хэлж байв. Тэдний хувьд төрөөс иргэддээ шахалт үзүүлж байна гэж үзэж буй юм. Өдрийн орлогоороо өрхийнхөө хүнсийг арайхийн базаадаг бичил бизнесийнхнээ ийнхүү боомилж байгаад дургүйцлээ илэрхийлэн хурал, цуглаан ч зохион байгуулаад амжив. 70 мянган төгрөгөөс хоёр саяын машин шахаж байна гэцгээв. Сүхбаатар дүүрэгт зургаан нэрийн дэлгүүр ажиллуулдаг Н.Ариунаа “Төхөөрөмж авч программ суурилуулахад нийтдээ нэг сая төгрөг болж байна” хэмээн гомдоллов. Хямд эх үүсвэр кассын машин байна гэсэн ч ачаалал их байгаа учраас нэлээдгүй хугацаагаар хүлээхээр байсан тул ийнхүү нэг саяын машиныг сонгосон байна. Энэ мэтчилэн элдэв шалтаг мундахгүй. Гэхдээ үнэхээр хямд эх үүсвэртэй кассын машин байгаа хэмээн төхөөрөмж нийлүүлэгч компанийнхан хэлсэн юм. Харин тэрхүү машиныг хаанаас олж, хэзээ тавиулах боломжтой талаарх мэдээлэл хомс байгаа нь заримд нь өгөөш болсон бололтой.

 

ЗАВХРАЛ

 

Манай улсын хууль гурав хоног үйлчилдэг гэлцдэг. Энэ нь ч үнэний ортой бололтой. Уг нь Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д зааснаар “Суутган төлөгч нь Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүрэгтэй” гэж заажээ. Гэхдээ энэ үүргээ биелүүлсэн нь цөөхөн. Өөрөөр хэлбэл, манай улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 149610 татвар төлөгч аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа юм. Гэтэл 34536 баримт хэвлэх цэг байгаа хэмээн www.ebarimt.mn цахим хуудаст тэмдэглэжээ. Эндээс харвал бар код бүхий баримт хэвлэж байгаа цэг хэтэрхий цөөн байгаа нь ажиглагдана.

 

Анх энэ хуулийг хэрэгжүүлэхдээ сууриа сайн цутгаагүй хэт яарсан гэдэг шүүмжлэл албаныхныг бөмбөгдөж эхэлсэн. Гэвч аль хэдийнэ хуульдаа кассын машинтай байх ёстой хэмээн тусгасныг тэд ойшоогоогүй ажээ. Уг нь хуулиа ягштал биелүүлдэг бол бидний халаглаж харамсаад байгаа өнөөдрийн нөхцөл байдал өөр өнгөөр харагдах байсныг ч мэргэжилтнүүд онцолж байна.

 

Аливаа зүйлийг хийхдээ эцсийн мөчид, цаг хугацаатай уралдан, хэт ачаалал үүсгэж хийдэг зуршилтай. Өдгөөг хүртэл худалдаа үйлчилгээний газруудад бар кодтой баримтыг өгөхгүй байсаар л байгаа. Магадгүй бурууг бусад руу чихэж, булзааруулсаар хаа хүрэхээ төлөвлөж ч байж мэднэ. Хэрэв хуулийн хугацааг хатуу, чандлан мөрддөг бол, өдгөө ийм байдал үүсэхгүй байх байсан. Тиймээс хуулиар олгосон урамшуулал авах эрхийг боомилогсдыг хурдан кассын машинаа суурилуулаа ч хэмээн шахах л үлдэж байгаа бололтой.

 

Магадгүй зарим нь жилийн эцэст олсон орлогоосоо татвар төлөөгүйнхээ төлөө шоронд орох вий хэмээн болгоомжилж байгаа. Гэхдээ гурван сая иргэнээ эрүүгийн хэрэгтэн болгох уу гэдэг асуулт гарна. Тиймээс тархи угаалт хэрээс хэтэрч байгааг албаныхан хэлж байгаа юм. Сайн зүйлийг саар болгож харуулах, завхруулах сонирхол хэнийх вэ?

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Зориуд,баримт,өгөгүй,дэлгүүр,маш,олон,байна
2018-07-17
zochin:
99tei dugaar zarna.
2016-07-22
zochin:
Dansand orno gedeg vnenvv
2016-07-10
zochin:
Orvol etgii.
2016-07-06
Zochin:
Dansand orohgui baina hezee oroh yum be.Ug ni 14honog dotor orno geedl tegsen hirnee orohgui baina.
2016-07-06
odoo bolio:
Sugalaanii undur dung boliochee heden zuun saya yund heregtei yum be. Humuusiig idevhjuuleh gej baigaa bol olgoh mungu ni baga buguud olon honzvortoi bailgahad bolnosdee
2016-04-11
Зочиг:
Сугалаа гэдэг нь худлаа юм байналээ
2016-04-05
Зочин:
Нийт ард тумнээрээ эсэргууцэж байгаа ажил цааш явдаггуй юмаа хурган хуц шиг дарга нараа
2016-04-05
Зочин:
Монголын хууль 3 хоног гэдэг энэ их унэн уг
2016-04-05
Зочин:
Кассны машин шахах бизнес явагдаж байна буу авцгаа эд нар дампуурах естой энэд нэг хун бичсэн байна зугээр нэг жирийн иргэн оруулж ирээгуй гэж энэ унэн тийм учираас танил тал харсан авилгагч нараас камсны машин авч хэрэггуй бежинд очоод авчих
2016-04-05
bi:
Ene bol bas l neg huniig ovooj otsooruultal n bayjuulj bayrhuulj bga l bhgui yu zugeer neg jiriin irgen mashin oruulj irdegui l bhgui yu mashinaa unegui tavisan bol arai l dr bj de huvalz gj
2016-04-05
Зочин:
Үнэгүй тавиад орлогыг тооцооч. Харин баримтгүй худалдааг татвараас зайлсхиисэн гэж тооцох хэрэгтэй
2016-04-05
aimshig:
Tseverheen mung ugaalt gedeg chin ene dee, harin bodit baidal deer aijlguidel yaduural,arhidalt, huchirhiilel, uwchin zowlon, 1 l yumand gaihaj baina. Ed nar 3 han say hunii 80 iig ni 25 jil yaduu amidruulj chadlaa ene bol ednii gavya , harin uldsen 20 ni chineeleg bayan ed enende bagtah bhardchilaliin 25 jild buh yum hahuulaar hemjigdeh bolson.
2016-04-05
Боль доо:
Хамгийн хэрэгтэй хууль.
2016-04-05
Иргэн:
Дампуу хууль Яагаад ч хэрэгжих боломжгуй Ууний оронд гааль дээрээ татвараа сайн хураа Авилгаа боль Жирийн иргэдийн кармаа руу шургахаа боль
2016-04-05
Зочин:
Sugalaa bol tooni uhaani zalilan ard tvmnee bitgii shul
2016-04-05
сбсыбс:
Кассын машин тавиулаагүй нь удахгүй дампуурна биз. Би лав талон өгдөг газраар л үйлчлүүлж байгаа. 1 хуучин РС аваад программыг нь суулгаад талон хэвлэгчийг нь авахад 300000-с хэтрэхгүй л юм байна лээ шд. Бүр гар утасаа холбоод хэвлэсэн ч болийшд
2016-04-04
.:
tegeed heregjvvldeg bolhu
2016-04-04
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-04
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-04