Хүнсний бүтээгдэхүүний тусламжтай үс уналтыг зогсооцгооё
2016-04-04

Хүнсний бүтээгдэхүүний тусламжтай үс уналтыг зогсоох аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Үс угаахаасаа өмнө гүнждийн тосоор хоёр минутын турш хуйхандаа массаж хийх хэрэгтэй. Энэ нь таны үсний уналтыг зогсоож, үс ургалтыг дэмжих болно.

 

Алхам №2

 

 

Нэг ширхэг өндөг дээр бага зэргийн оливын тос хийгээд сайтар хутгах хэрэгтэй. Тосоо үсэндээ түрхээд зориулалтын малгай өмс. Энэхүү аргыг долоо хоног хэрэглэх хэрэгтэй.

 

Алхам №3

 

 

Үс унах нь хуйхтай шууд холбоотой. Тиймээс та оливын тосыг бага зэргийн халаагаад хуйхандаа түрхэх хэрэгтэй. Долоо хоногийн дараа үр дүнг нь харах болно.

 

Алхам №4

 

 

Нэг бүтэн сонгиныг жижиглэн хэрчээд нэг литр усанд хийгээд сайтар буцалгах хэрэгтэй. Усаа хөрсөний дараа үсээ угаа. Гуравхан хоногийн дотор таны үс уналт зогсоно.

 

Алхам №5

 

 

Зөгийн балыг хуйхандаа түрх. Зөгийн бал таны үсийг гялалзуулахаас гадна бэхжүүлэх болно.

 

Алхам №6

 

 

Нэг литр усанд байгалийн гаралтай хоёр ширхэг цай хийгээд сайтар буцалгах хэрэгтэй. Долоо хоногийн турш ногоон цайгаар үсээ угаа.

 

Алхам №7

 

 

Хальсыг нь сайтар цэвэрлэсэн төмсийг хагас цаг буцалгах хэрэгтэй. Усаар нь үсээ угаавал үс уналт зогсох болно.

 

Алхам №8

 

 

В Витамин ихээр агуулагдсан загасыг хүнсэндээ хэрэглэснээр таны үс эрүүлжиж, үс уналт зогсох болно.

 

Алхам №9

 

 

Үсээ угаасны дараа богинохон хугацаанд үсээ сэнсдэх хэрэгтэй. Халуун уур таны үсийг ихээр гэмтээдэг.

 

Алхам №10

 

 

Үс уналтаа эрхтэн зогсоохгүй бол хиймэл үс зүүдэг болно гэдгийг бүү мартаарай.

 

Алхам №11

 

 

Үсэнд зориулсан витамин сайн уугаарай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zuv bicheechee
2018-12-11