Жексоны охин төрсөн өдрөө даруухан тэмдэглэв
2016-04-04

Попын хаан Майкл Жексоны охин Парис Жексон өчигдөр 18 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө үнэтэй зоогийн газар бус Нью Йорк хотноо байрлах гэртээ тэмдэглэжээ. Парисын төрсөн өдөрт түүний найз Мишель Снодду болон дуучин Жастин Бибер нар уригдсан байна.

 

Парис инстаграмдаа найз залуутайгаа үнсэлцэж буй зургаа нийтлээд “Ааваа, жаргал бэлэглэсэнд баярлалаа. Хайртай шүү” гэж бичжээ.

 

Бибер, Парис нар 2010 оноос найзалсан бөгөөд тэрбээр найздаа “MJ” гэх бичигтэй аяга бэлэглэсэн байна. Дуучин залуу инстаграмдаа “Паристай уулзах болгондоо Майкл Жексоныг дурсдаг” гэжээ.  

 

Харин Лос Анжелес хотноо Жексоны ах, дүүс Парисгүйгээр түүний төрсөн өдрийг тэмдэглэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин