Шерил найз залуудаа зориулан шивээс хийлгэв
2016-04-04

Британийн дуучин, “The X Factor” шоуны шүүгч Шерил саяхнаас “One Direction” хамтлагийн дуучин Лиам Панетэй болзох болсон билээ. Шерил найз залуугаасаа 10 насаар эгч юм. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр инстаграмдаа найз залуудаа зориулан хийлгэсэн шивээснийхээ зургийг нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. 

 

Дуучин бүсгүй баруун гарынхаа дунд хурууны хумсны хажууд жижигхэн улаан зүрх шивүүлсэн байна. Шерил зургийн тайлбартаа “Энэ зүрх улам том болно гэдэгт итгэлтэй байна. Хэдэн сарын дараа бүх хумсныхаа дор зүрхтэй болохыг үгүйсгэхгүй” гэж бичжээ. Уг зураг ганцхан цагийн дотор 10 мянган лайк цуглуулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yamar hoorhon shivees be, goy ch hosuud baina
2016-04-04