Эмила Блант: Хайр мөсийг ч хайлуулж чадна
2016-04-04

Холливуудын нэрт жүжичин Чарльз Терон, Крис Хемсворт болон Эмила Блант нарын хамтран тоглож буй “Анчин: Өвлийн дайн” кино өчигдөр Сингапур улсад нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагааны дараа “Прадагаар гоёсон чөтгөр” киноны од жүжигчин Эмила Блант “ABC сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Хоёр жил зураг авалт нь үргэлжилсэн “Анчин: Өвлийн дайн” кино нээлтээ хийлээ. Зураг авалтын ард гарч, киногоо үзэх таатай байгаа байх?

 

-Он дамнасан уран бүтээл боллоо. Их хичээл зүтгэл, их сэтгэлийн тэнхээ шаардсан уран бүтээлийн ард гарсандаа туйлын баяртай байна. Одоо эргээд бодоход зураг авалтын үеэр ганцхан өдөр амрахыг их хүсдэг байж. Бүх хүний дотор “амралт хэзээ вэ” гэх асуулт төрж байсан байх. Энэхүү уран бүтээлийг бүтээхийн тулд жүжигчдийн ур чадвараас гадна техник, төхөөрөмж, кино багийнхны тэсвэр тэвчээр их шаардагдсан.

 

-Та болон бусад эмэгтэй жүжигчин хасах 10 хэмийн хүйтэнд даашинзтайгаа зураг авалт оролцож байсан?

 

-Тэсвэр тэвчээр гаргахгүй бол бүтээл амжилттай болохгүй. Амархан зүйл, амархан бүтдэг зүйл гэж үгүй. Энэ кинонд тоглохын тулд олон хүн өөрөөсөө их хүчийг гаргасан. Даарсан гэх шалтгаанаар зураг авалтаас зугтах эрхгүй. Бид хормын төдийд зураг авалтад оролцоод дулаахан байр руу орцгоодог. Харин кино багийнхан болон арын ажилчид бүх жүжигчин зураг авалтадаа орж дуусах хүртэл дулааныг мэдрэх боломжгүй байсан.

 

-Та энэхүү уран бүтээлд Цагаан хатны дүрд тоглосон. Хорон санаат хатанд хорлогдож, ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэж буй хатны дүрийг бүтээсэн. Энэхүү дүрийг бүтээхэд ямар байв?

 

-Нэг үгээр гайхалтай байсан. Өдөр бүр гоёмсог даашинз өмсч, титэм зүүх мэдээж хэрэг гайхалтай байсан. Үзэгчид миний дүрийг хүчгүй гэж харж магадгүй. Жинхэнэ хайраасаа болж хорон санаатанд бууж өгч байгаа сул дорой дүр мэт харагдавч, бусдын олж харж чадахгүй их хүчийг энэ дүрээс мэдэрч болно.  Хайр, уян зөөлөн сэтгэл ямар хүчтэй, агуу гэдгийг энэхүү дүрээс мэдрэх боломжтой. Хайр мөсийг хүртэл хайлуулж чадна.

 

-Мөнгө эрх мэдэл, хүн чанар хоёрын нэгийг сонговол?

 

-Байдлаасаа болно. Тэр үед ертөнц ямар байхаас л сонголтоо хийнэ. Шударга бус зүйл ноёлсон ертөнцөд би хүн чанараар яах билээ. Диваажинд очоод би эрх мэдэл, мөнгөөр яах билээ. Сонголтыг зөвхөн сонголт хийх үедээ л сонгож сур.

 

 

-Цасан хатан таны мөрөөдлийн дүр хэмээн сонсч байсан. Энэ үнэн үү?

 

-Тиймээ, би үлгэрийн кинонд их дуртай. Хүүхэд байхаасаа л хатны дүр бүтээхийг хүсдэг байлаа. Уран зөгнөлт кинонд хатны дүр бүтээхийг эртнээс мөрөөдсөн. Мөрөөдөл минь биелсэнд тун баяртай байна.

 

-Хүмүүс Тероныг муу гэхээсээ илүү таныг хорон санаатай харагддаг гэдэг. Энэ асуултад ямар ч өнцгөөс хариулж болно?

 

-Гаднах өнгөөс болсон байж магад. Терон их үзэсгэлэнтэй шүү дээ. Эмэгтэйчүүд хүртэл түүний гоо үзэсгэлэнд атаархдаг.

 

-Жүжигчид ер нь уран бүтээлийнхээ тухай хэр ярилцдаг вэ?

 

-Байнга шүү. Нэг жүжигчин зураг авалтад оролцож байх үеэр бусад уран бүтээлчид уран бүтээлийнхээ тухай ярилцаж, санал бодлоо солилцдог. Туршлага бүгдээс хүчтэй гэдэг. Тиймээс уран бүтээлчдийн хамтын туршлагаар киногоо амжилтад хүргэхийг зорьсон.

 

-Та уг бүтээлээс гадна шинжлэх ухааны тухай өгүүлэх “Маргаашийн хязгаар” кинонд тоглосон. Энэхүү уран бүтээлд Том Крузтэй хамтран ажилласан?

 

-“Маргаашийн хязгаар” киноны зураг авалт дуусаад л би “Анчин: Өвлийн дайн” киноны зураг авалтад тоглосон. Дүрдээ орохын тулд өөрийгөө өөрчлөх хэрэг гарсан. Сайн бүтээл гаргахын тулд жүжигчид дүрдээ сайн орсон байх ёстой. Яг хуучин хувцсаа солиод шинэ хувцсаа өмссөн мэт өөрчлөлтийг гаргах хэрэгтэй. Сансрын тулаанчаас хатны дүрийг бүтээхийн тулд их хичээсэн.

 

 

-Кино ч нээлтээ хийлээ. Тун удахгүй таны амьдралд томоохон өөрчлөлт гарах нээ?

 

-Тиймээ, тун удахгүй хүүхдээ өлгийдөн авах болно. Би зураг авалтын үеэр жирэмсэн гэдгээ мэдэлгүй их үсэрсэн. Хүүхэд минь ээждээ хайртай учир эрүүл саруул бойжиж байна.

 

-Хүйсийг нь хэлээч?

 

-Хүйсийг нь хараахан мэдээгүй байгаа. Нөхөртөө гэнэтийн бэлэг барихыг хүссэн учир хүүхдийнхээ хүйсийг мэдэхийг хүсээгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин