Кайли руу алим шиджээ
2016-04-04

Реалити шоуны од Ким Кардашианы дүү Кайли Женнер рүү алим шидсэн талаар “TMZ” сайт мэдээллээ. Түүнийг Нью Йоркийн нэгэн зоогийн газраар үйлчлүүлээд гарч явахад өсвөр насны гурван охин хамт зургаа авахуулахыг хүссэн байна.

 

 

Кайли зургаа авахуулахыг хүсээгүй тул машиндаа суухаар явжээ. Гэтэл охидын хажууд зогсч байсан 40 орчим насны эрэгтэй түүн рүү алим шидсэн аж. Кайли руу алим шидсэн эрэгтэй охидын нэгнийх нь аав байсан гэнэ. Тэрбээр “Муу царай муут” хэмээгээд алим шидсэн ч Кайлиг оноогүй байна.

 

Кайли “Би их ядарсан байсан учир охидтой зургаа авахуулаагүй. Харин энэ үйлдэл минь бусдад таалагдаагүй бололтой” гэж инстаграмдаа бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин