“Нис нис” фестиваль бямба гаригт болно
2016-04-04

Нисванис хамтлаг төрсөн өдрийн тоглолтоо хорь дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тоглолтод “Хурд”, “Харанга”, “Аясын салхи”, “Шар айраг” зэрэг амьд хөгжмийн хорин хамтлаг оролцоно.

 

Нисванис хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд байгуулагджээ. Үүнээс хойш жил бүр төрсөн өдрийн тоглолт хийсээр ирсэн. Тус тоглолтоо хорь дахь жилдээ энэ сарын 9-ний өдөр зохион байгуулах гэж буй юм. Төрсөн өдрийн тоглолт хэлбэрээр зохиогддог байсан эл тоглолтоо сүүлийн таван жилийн хугацаанд “Нис нис” фестиваль болгон өргөжүүлсэн. Энэ удаад хамтлагийн хорин жилийн ой тохиож буй учраас тус наадмын хүрээг өргөжүүлэх зорилгоор "Хурд", "Харанга" хамтлагийг урьж оролцуулахаар төлөвлөжээ. 

 

Тус хамтлаг 20 жилийн хугацаанд гурван цомог гаргасан байна. Тав дахь шинэ цомог болох “Гар хангалга” цомгоо энэ өдөр танилцууллаа. Шинэ цомогт “Сэтгэл хөдлөнө”, “Далд оюун ухаан, “Аабан бээбэн”, “Чөтгөр бид хоёр” гэх зэрэг 12 дуу дуу багтжээ. Хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан  “Бид анх 1996 онд уран бүтээлээ эхэлсэн. Тэр үед модернист яруу найрагч Б.Галсансүх хамтлагийн анхны менежерээр ажиллаж байлаа. Одоо ч бид сайхан найзууд. Тийм учраас шинэ цомогт багтсан 12 дууны таван шүлгийг Галсансүх бичсэн. Түүний “Бурханд хэлэх зөвлөгөө” номоос өөрийн зөвшөөрлөөр шүлгийг нь авч дуу болгосон” хэмээв.

 

Тус хамтлагийн  зохион байгуулах “Нис нис” фестиваль энэ сарын 9-ний өдрийн 15.00 цагт "One Event Hall" -д болно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mergejliin ur chadvar suuliin 10 jil ogt deeshleegui. Duunii ug mash muu bolson. Huchilturugch tsomog n joohon gaigui busad n hudlaa. USA-d metronii buudal deer NISVANIS-s sain hamtlaguud toglodog ium.
2016-04-04