Үерийн улмаас 53 хүн амиа алдав
2016-04-04

Пакистаны баруун мужуудад өнгөрсөн амралтын орсон аадар бороо үерийн гамшиг авчирсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Аврагчид үерийн бүс нутагт амьдарч байсан 11 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Тус улсын Онцгой байдлын яамнаас “Үерийн улмаас 53 хүн амиа алдаж, 23 хүн сураггүй алга болсон. Мөн 145 байшин нурсан” гэж мэдээлсэн байна.

 

Үерийн улмаас Пахтунхва, Кашмир, Гилгит-Балтистане мужид цахилгаан тасарчээ. Мөн Камшир мужийн бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон аж.

 

Өнгөрсөн оны борооны улирлаар Пакистанд 1478 хүн амиа алджээ. Борооны улирал буюу 5, 6, 7 сард Пакистанд их хэмжээний бороо ордог юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин