Шилдэг ангийн захирагчийг байраар шагнана
2016-04-04

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

 

 

Уралдааны нэгдүгээр шат өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нээс эхэлсэн бөгөөд энэ сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулах ёстой. Нийслэлийн Цэргийн штабаас өгч байгаа мэдээллээр Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын 31 анги, байгууллага энэхүү уралдаанд оролцож байгаа юм байна. Хоёрдугаар шатны шалгаруулалт 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл болж, нэгдүгээр шатанд шалгарсан 9 ангийг дүгнэх юм.

 

Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг 05 сарын 28-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулагдана. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгохоор төлөвлөжээ.

Shuud.mn
Сонин хачин
дэслэгч:
ангийн захирагчийг байраар шагнахаа болиоч. жагсаж чадсан офицер. ахлагч нартаа наад байр авсан мөнгөө хувааж өгөөч
2016-04-05
дэслэгч:
ангийн захирагчийг байраар шагнахаа болиоч. жагсаж чадсан офицер. ахлагч нартаа наад байр авсан мөнгөө хувааж өгөөч
2016-04-05
зочин:
Энэ ч нарийн ухаан байна шүү. Шилдэг ангийн захирагчийг байраар шагнах. Хэний мөнгөөр
2016-04-04