Амбиц бас айдас
2016-04-05

Манай улстөрчид сонгууль дөхөхөөр хийн буугаар бие биенээ буудаж л байдаг. Тэгээд иргэдийн сонголтын үр дүнг харс хийгээд сайндаж бас эвлэж эвсдэг. Энэ удаагийн сонгуульд харин жинхэнэ буугаар буудалцах шинжтэй болж ирлээ.

 

Ардчилсан төрийн түүхэнд Ерөнхийлөгчөө эвийг сахиулагч бус хагалган бутаргагч гэж ил тод зарласан анхны эрс шулуун мэдэгдлийг Н.Алтанхуяг хийлээ. Энэ нь Алтангадас гэдэг фракцийн тэсч үлдэх гэсэн сүүлчийн үг үү. Ялах итгэлээ олсон жанжны омог бардам мэдэгдэл үү. Энэ мэдэгдлийн ард өрнөх дараагийн үйл явдлууд үүний хариулт болох юм.

 

Ямартай ч тэмцэгч талуудад яг адилхан “намайг барах уу” гэсэн амбиц, мөн “хэрвээ ялдагдвал” гэсэн айдас байгаа нь мэдрэгдэж байна.

 

Ерөнхийлөгчийн жиргээчдээр дамжуулж чимхсэн хоёр хүний нэг нь хилээр гарсан бол нэг нь хориглолтоос давшилтад орсон бололтой. Хүчээ ч сайн зузаалж чадсаныг өчигдөрийн мэдэгдэл харууллаа. АН-ын хувьд дотооддоо асуудлаа дуусгах ганцхан сар үлдсэн. Ирэх сард энэ байдлаараа байвал сонгуульд АН-аас нэр дэвшсэн бүхэн ялагдал үүрч энэ өдрүүдийн үйл явдлын өрнөлөөс бурууг хайж магадгүй л байх. Хэрвээ энэ байдлаар сонгуульд орвол нэг бол үнэхээр АН засаглах чадамжгүй гэдэг дүгнэлтэд хүргэнэ. Нөгөө талаар Монголын улстөрчид өөрийн толгойгүй, гадны хатуу тоглоомын дүрмээр амьдрах бус амьсгалдаг болсныг харуулна. Төмөр зам, Тавантолгой дээрх тэмцэл дотроо буцлахаас илүүтэй ийм том хагаралд хүргэх гадны нөлөө байгаа  гэж харж буй талын үг үнэнд ойртож байна.

 

“ТТ” гэсэн төрд бугласан хатиг хагарах цаг нь сонгуулийн өмнөх хавар байх нь аргагүй. Ирэх сонгуулийн үр дүнгээр гарах парламент Тавантолгойг таллаж хуваах нь тодорхой болсон. Монголын нүүрс өнөөдөртөө үнэгүй болсон байж болох ч баялаг биш болсон гэж үзэх үндэсгүйг хөршүүд сайн тоцоолж байгаа. Гэхдээ 4 тэрбум тонн нүүрсэнд тогтоох хяналтаас илүүтэй Монголын төрийг сульдааж, парламент засаглалыг олон нийтээр жигшүүлэх нь хэнд хэрэгтэй байх вэ. Хэдхэн хүн эрх мэдлийг атгасан мафижсан төр засагтай болчихвол дараагийн тулгалтаа хийхэд харийнханд л амар дөхөм болно.        

 

Бид дотроо дээлээ хүүлэлцэж байна. Энийг хүсэх ба хийх эрмэлзэл нь гадаад талд байх нь тодорхой.

 

Нэг талд Х.Баттулга гишүүний ойр тойрныхныг минь барьж хорилоо гэсэн гомдол байна. Үүн дээр хүч нэмж Ерөнхий сайдаа өгөөд ч “зүгээр” үлдээгүй. Хүргэн гэсэн тодотголтой ойрын түнш залуугаа шоронд хориулаад, баруун гарын зөвлөх Л.Гансүх нарыгаа хамгаалж чадаагүй Н.Алтанхуяг гишүүний нэхэл нэмэгдлээ. Гэхдээ түүний мэдэгдэл хагарлыг өдөөсөн шинжтэй буюу нэг хүнд шууд чиглэсэн байгаа нь хувь хүний хамгаалалт уу, цаг үеэ мэдэрсэн сөрөг давшилт уу гэсэн асуултыг улс төр мэдэгч нарт үлдээлээ.

 

Дараалласан баривчилгаа дуулиант хэргүүдийн тойрогт ерөнхийлөгч хуулийн засаглал тогтох уу, хулгайчдын засаглал тогтох уу гэдэг тэмцэл өрнөж байгаа гэсэн бол Х.Баттулга нар нүүрсний төлөөх намтай баялаг бүтээгч болохын төлөө тэмцэж байгаа гэсэн тайлбар хэлэх болсон.

 

Үүн дээр Н.Алтанхуяг гишүүн тодорхой нэг хүчин бүлэглэл “хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна” гэж хурцаллаа. Энэ лиценцүүд ер нь хэний гарт байж, Монголын төрд ямар татвар төлж, “нийтийн” эдийн засагт ямар хэмжээний хувь нэмэр оруулдаг юм бэ гэж хариу асуумаар. 

 

Энэ хаврын улс төрийг өнгөц талдаа АН-ын фракцуудын тэмцэл гэж даруухан хэлж байгаа. Үнэн хэрэгтээ бол гадаад талын оролцоо нөлөөтэй мөнөөх л төмөр зам, өргөн нарийн цариг, Тавантолгойн асуудлаас болж талууд жинхэнэ дарьтай сум хэрэглэх болсон гэж зарим нийтлэлч сэжүүр гаргаж байна. Энэ хоёр үзүүрийг нь нийлүүлээд хөвөрдвөл доллар өгөхөөс илүүтэй дотоод хагаралд хөтөлсөн уул уурхай эрдэс баялгийн орд дээрх улстөрчдийн зөрчил дээр зангигдаж байна.

 

Х.Баттулга гишүүний хэлээд байгаа “Нүүрсчдийн нам” ба бүлэглэл, Л.Эрдэнэчимэг гишүүний ам алдсан “төмөр зам дээр Оросуудын эрх ашиг байгаа” талаарх мэдэгдэл,  Ерөнхийлөгчийн хэлсэн “би Тавантолгойг авья гэж Х.Баттулга надад хэлсэн” гэх ишлэл, “Энержи ресурс дампуурлаа” гэсэн цочир мэдээ, Н.Алтанхуяг гишүүний “Ер нь Монголын төрийг хэн удирдаж байна вэ” гэсэн асуулт энэ бүх эх захгүй эх оронч тэмцлийн тайлал гаргалгаа болж байна.

 

Манай хоёр том намын улстөрчид хоёр хавтастай нэг түрийвчтэй болсон нь нууц биш. Харин түүнийг түнтийлгэх мөнгө нь уран, уул уурхай эрдэс баялаг болсноор өнөөдрийн төрийнхний том зодоон өрнөсөн нь одоо ил боллоо.

 

Эцсийн дүндээ эрхмүүдийн ийм удаан булаацалдаад байгаа “юм”-ны ядаж нэг хувь нь ард түмэнд талх гурил өгч байгаа юм уу. Энэ тэгээд та нарын шударга ёсны төлөөх тэмцэл үү. Шударгаар ашгаа хувааж чадаагүй хуйвалдааны дараах хагарал уу. Энэ бол та бүхний эх оронч тэмцлийг хажуугаас харж буй үзэгчид буюу олон нийтийн зүгээс тавьж буй асуулт.

 

Өрх айлын ах дүүс муудлаа гэхэд дээлээ хүүлэлцэж болох ч гэрээ шатаахгүй. Тахилаа нураачихаж болох ч тулгаа гаргаж шидэх хэрэггүй. Манай улстөрчид төрийн эрхэнд гараад найранд “тасарсан” хөлчүү зочид шиг авирлах хэрэггүй дээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Humuusee odoo Altanhuyg erunhii saidaa demjitsgeey.Bugdeeree niilj Elbegdorj terguutei Msc geh hytaduudiin esreg bosotsgooy.Ted nar mongol ulsiin buh baylgiig ard tumend hurteehgui tsulmuj bna.Ene ardchilsan nertei erunhiilugch ch gesen Tv geer neg ih saihan dur esgej hudlaa yrij tsaaguuraa mongol ulsiig hagalan butargaj ard tumniig yduu bailgaj buh zuiliig uuriin duraar hudulguj bna.Humuusee odoo duugarah tsag bolson.aliin bolgon duugai bh um be.Altanhuyag.Battulga nariigaa demjeed Mongoloo ene hytadiin gar huluudees avartsgaay.edgeer humuus ard tumen ugeegui hooson bsan ch erduu setgel ni uvduhgui.harin ch bah ni hanana.Mongoloo gesen jinhene mongol humuusee demjij ar tal ni bolj shudarga uneniig togtootsgooy ard tumen.
2016-04-06
Зочин:
hi
2016-04-06
зочин:
Бондын болон төсвийн мөнгийг үрэн таран хийж улс орныг өрийн дарамтанд оруулсан хүн бол энэ Алтанхуяг, зөвлөх, хүргэн, охинтойгоо нийлж луйвар хийж байсан ерөнхий сайд Монголын түүхэнд байгаагүй, энэ гутамшигт намаас салахгүй бол улс орон маань бусдын хараат болход ойрхон байгааг олон хүн хэлэх боллоо, түмэн олон минь АН-аас салцгаая
2016-04-06
Зочин:
Ардчилсан төрийн түүхэнд Ерөнхийлөгчөө эвийг сахиулагч бус хагалган бутаргагч гэж ил тод зарласан анхны эрс шулуун мэдэгдлийг Н.Алтанхуяг хийлээ.
2016-04-06
Зочин:
Дэнзэнгийн явсан замыг л яриад байна. Энэ замаар явах ажлыг өөрийн чинь тусламжтай хийгээ биз
2016-04-06
Зочин:
Altanhuyag guai bondiin mongiig saihan hiisgesen n odoo ilerheer uheh geed baigaa boltoi. Eronhiilegch ruu dairdag n caanaa oor hunii daalgavraar hiij baina gej haragdlaa
2016-04-06
Зочин:
Алтанхуягийг дэмжиж бнааа
2016-04-06
Зочин:
Алтанхуягийг дэмжиж байна
2016-04-06
zochin:
Altanhuyag odoo bolnoo tooros yavah eronhiilogchiig zov ajil hiiheerl ajiliin hiilgehgui yum uls eh ornoo har ardtumnee neg har yaduural tsoljilt buh mongiin tanar huvaaj avsan ,gants ulsiin uildverch alga ajilch alga zovhon nutghardag .
2016-04-05
Ялалт:
Сайн идсэн барилга бариулаад авгайгаа цай заруулаад суулгачихсан .энэ бол Гончигоотонгоос болд бга
2016-04-05
БЗДүүргийн иргэн:
Элбэгдоржийн Баярхүүгээс Алтанхуягыг эсрэг ийм сурталчилгаа эхэлнэ гэдгийг жирийн иргэн би төвөггүй ойлгож байна.
2016-04-05
1-Р ХҮН:
АХААСАА АЙХ ХЭРЭГГҮЙ ХЭЛЭХ ГЭСНЭЭ ХЭЛ ХЭЛ. СОНСОЁ. ДҮҮГ
2016-04-05
zochin:
Altanxuyag ajlaa odoo boltol ajlaa xiij bsan bol AN iin ner xvnd ingetlee unaa ch vv gvi ch vv AN yalanguutaa odoo boloo gesen shig xosor xaysan Xarin ch er xvnii judag uls tor olon jil xiisen xvnii xubid nileed tebchsen Ene yu ch bish Namiin gishvvd demjigchid bol bosoxod ch belen bgag medremjtei negen bol medmeer l vm
2016-04-05
irgen:
elbegdorj hiij bui uildel ard tumnii nudend il l bgaa shuudee.ard tumniig tesrehees umnu ALTAN HUYAG shuud hellee.mash zuv.gehdee irged bid taivshirch bolohgui.
2016-04-05
Зочин:
Юу болоод байна даа Элбэгээг ерөнхий сайд байхад Зориг амь үрэгдсэн Ерөнхийлөгч байхад нь намын нөхөд нь шоронд орлоо, Хажуудахдаа халгаатай нөхөр юм даа
2016-04-05
Зочин:
ХҮН нам хоорондоо хэрэлдлээ ямар муухай юм бэ гээд л гайхацгаагаад байсан гэтэл тэдний хэрүүл бол нам дотроо жагсаалт заруулахгүй гэсэн шудрага ёсны хэрүүл байжээ. Гэтэл ах нам болох АН-ын хэрүүл бол нэгнийгээ шоронд хийдэг, ажлыг нь авахын тулд охиныг нь АТГ-ээр шалгадаг, хуулийн засаглал гэж ярьчихаад Баярцогт, С. Баяр нарын огцом хөрөнгөжснийг шалгахгүй орхичихдог, эсхүл Монголын хамгийн том хөрөнгө болох Таван толгойг гадныханд 100 жилээр жилийн 2 хувийн рояалтийгаар өгөх байсан гэх мэт нь зүгээр нэг хэрүүлийн хажууд гэмт хэрэгтнүүдийн тэмцэл шиг харагдаж байна.
2016-04-05
Зочин:
BATLAKHGUI
2016-04-05
Зочин:
UGAASAA ERUNHIILUGCHIIN HELEED BAIGAA HARIUZLAGIIN TUGAI HUULI, NAMUUDIIN TUHAI HUULIIG BARLAKHGUI L BOL HULGAICHDIIN ZASAG HEVEEREE L BNA SH DEE. 1000 SAIHAN YUM HIIGEED CH HEREGGUI. YAVZ DUNDAA HULGAICHDIIN GART OROO DL ARD TUMNII AMIDRAL, EH ORNII NUUR TSARAI UURCHLUGDUHGUI. LOGIK TALAAS NI BODOOD UZ.
2016-04-05
Иргэн:
Ганц Алтанхуяг ингэж гоншигнож байгаа бол түүнийг муу эр гэхсэн. Гэтэл Энхбаяр зөвхөн нал руу ониллоо гэдэг, дараа нь Баттулга миний эргэн тойрныхныг бариад эхэллээ гэх юм. Энэ бүгдийн цаана нэг нөхөр хуулийнхнаар дайснуудаа намнадаг, тооцоо бодож өшөөгөө авдаг, түүнийгээ хуулийн засаглал гээд амаараа сайхан ярьдаг нөхөр байгаа юм биш биз дээ. Баярцогтын овшор дансан дахь сая доллар, С. Баярын АНУ дахь гэнэт тэнгэрээс уначихсан 10 хауснууд хуулийн засаглалынх биш учраас шалгахгүй байна уу. Эсхүл бүл ямар ч хуульгүй нэг нөхрийн санаагаар болдог засаглал болчихсон юм уу. АН-ынхан л мэдэх байх даа. Хуулийн засаглал гэж ярьдаг хүнд ил байгаа зүйлийг мэдэхгүй яваад байх нь хир хуулийн засаглалд нийцэж байгаа юм бол доо. Баярцогт энэ сонгуулиар нэр дэвшихгүй гадаадад сурна гэсэн тэгэхээр тэдний тавьсан өрийг хэн төлөх билээ. Одоо АН МАН-ын бүх улс төрчдийг улс орныхоо өрийг төлж дуустал гадаад руу явуулахгүй гэсэн хууль гаргамаар байна. Тэд өрд оруулаад авсан зээлээ зүгээр цацаад тэнсэглээд
2016-04-05
Зочин:
Сайхан даа та нар хоорондоо алалцаад солиорч байхад МАН нам ялна даа та нарыг ингээд амаараа шороо үмх за юу дуракуудаа
2016-04-05
Зочин:
Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод лтөхрийн албаны хууоийг гууль болгож төрлийнх нэг аймгийнх болгочихоо биз дээ.Төв аймагт лав Улаанбаатар болоод сумаас ажилдаа явдаг ХУРГАН дарга нарын арми үүсгээ биз дээ.Саяханы мэдээ л гэхэд БСШУ яамны Стратеги төлөвлөлтийн гаүрын дарга нь бүхэл бүтэн 3 жил ТҮР ОРЛОН гүйцэтгэгч байсан биз дээ. Одоо ч гэсэн Яамдын Агентлагуудын орлогч хэлтэс газрын дарга нь БҮГД л ТҮР ОРЛОН гүйцэтгэгч нар шүү дээ. Одоо бүр жолоочоос дарга болдог,бүр ДЭД сайд болдог мод ид хүчээ авч байна .Энэ бүгдийг эхлүүлж юу ч мэдэхгүй баахан пацаануудыг төрийн албаны түр орлон гүйцэтгэгчээр томилж Монгол Төрөөр тоглосон хүн бол та. Нутгархаг тухай бол бүр яриад ч хэрэггүй .Аргаа барсан нэг нь Миний Увсад төрөөгүй нь тэгээд миний буруу юм уу даа гэж хашгирч байсан түүх бас таных.
2016-04-05
АН:
АЛТАНХУЯГ МААНЬ ИХ Л ГОМДОЖ ДЭЭ. УГ НЬ САЙН МУУ ЮМ ИХ Л ҮЗСЭН ХҮНДЭЭ. УЧИР НЬ ЯВААНДАА Л ОЛДОНО. БҮҮ ЯААР ЯАЙР ХҮМҮҮСЭЭ
2016-04-05
lodoi:
Ard tumnee sain hoolol tegvel oorsdiin bizness chini yavna tegehgui bol chotgoriin toirog chini tasrahgui
2016-04-05
Зочин:
Zavaarna gej l ene baihdaa.gedsendee huluu jiiltseed idsen yysanniig ni nyyh ni neg togoon dotoroo geh ium bol yy oilgohgyi ium aa.
2016-04-05
Зочин:
Алтанхуяг үнэнд гүйцэгдээд гэнэт хашгирч байгаа юм аа даа. Монгол төрийн цагдаа нар шударга ажиллаж ирсэн. Харин Алтанхуяг яагаад АТГ, Цагдаа руу дайраад эхлэв дээ. Гэмгүй хүн бол баримт нотолгоогоо гаргаж тавьж байгаад ярьдаг юм. Арга нь барагдаад, үнэнд гүйцэгдсэн болохоор нэг орилоод үзье гэж бодсон байх л даа. Алтанхуяг шиг хүн монгол төрөөс явах хэрэгтэй.
2016-04-05
Ялалт:
Сайн идсэн барилга бариулаад авгайгаа цай заруулаад суулгачихсан .энэ бол Гончигоотонгоос болд бга
Иргэн:
Алтанхуяг ухаан муутай хулгайгаа нуух гэж арга барав. Баригдах болохоор хууль цагдаа АТГ -гуу дайрдаг боллоо. Хулгайчид улс ороныг самарж дууслаа.
2016-04-05
ЗОЧИН:
ОДОО АЛТАНХУЯГИЙН ДАХИН УЛС ТӨРД ГАРЧ ИРЭХ НЭР НҮҮРЭЭ АЛЬ ХЭДИЙН АЛДСАН НӨХӨР ШҮҮ ДЭЭ. АЛТАНХУЯГ ӨНДӨГ ШИГ ӨӨГҮЙ БАЙГААГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХАР БҮГДИЙГЭЭ БУСАД РУУ ЦАЦААД Ч ХИЙСЭН ХЭРГҮҮД, ТАВЬСАН ӨРҮҮД ЧИНЬ ДАРАГДАХГҮЙ Л БОЛОВ УУ. ӨӨРӨӨ НЭГ ИХ ИХ ГЭМГҮЙ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛОХ ГЭЭД НЭМЭРГҮЙ ДЭЭ. ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИХЫН ҮЛГЭР Л БОЛЖ БАЙНА ДАА
2016-04-05
Зочин:
ЧАВГАНЦ ЗАНТАИ ЗОЛИГ ЮМ ДАА ИИМ ЮМЫГ ЕРӨНХИИ САИД БАИСАН ГЭЖ БОДОХООР ,,,,,,,
2016-04-05
12457896:
Сонгуулийн дараа Зика, Алтанхуяг нар Ерөнхийлөгчөөс гуйх юм гарнаа гарна харж л байгаарай. Женко л угаасаа Хэрэг нь тодорхой энэ УИХ-ийн гишүүн болж чадахгүй ээ.
2016-04-05
АН ы нүүр царай:
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг байхаа АН бол хэзээч төрийг бодлоготойгоор үлгэрлэн удирдаж чадах хүчин биш
2016-04-05
unen:
uynaas aigaa ve,, xereg xiigeegui l bol aix shaardlaga baixgui l dee, toriin toloo ard tumenii toloo ajillana gesen bol ooriin erx ashigiig shuud orxi,, neg togrog xulgailax esgui,, xerev ta xulgailsan bol xuuliin omno och l doo butsaagaad tolchix,, altanxyag bol uls torch bol bish,,
2016-04-05
irgen:
3 jil chalchsan, odoo busdin hoshnog uhna. saihan haragdaj songuuliar garj irhgui bol hen ch toohgui novsh.
2016-04-05
Зочин:
хужаа баярхүү хатгаасаа хийхийн хажуугаар долоогчоо хийсээр
2016-04-05
Зочин:
АН-ын үнэн дүр төрх энэ
2016-04-05
Ардчилалыг муу л гэдэг...:
Ардчилсан улс оронд болдог л юм болж байна. Өмнөх төрийн үед жалганл аваачаад эсвэл нэгэнд нь эх орны нэрээр даалгавар өгөөд л...
2016-04-05
ЗОЧИН:
АЛТАНХУЯГ ӨӨРӨӨ ХЭН БИЛЭЭ ЭНЭ ТӨРД ӨӨДТЭЙ НЭГ Ч ЮМ ХИЙГЭЭГҮЙ МОНГОЛЫН СОЦДЕК НАМЫГ УСТГАЖ АН ААС АЛБА АВСАН ХУВИЙН АМРАЛТЫН ГАЗРЫНХАА МУУ УСЫГ ТУУЛД АСГАДАГ ЕС БАЙДАГ ЮМ УУОУ ЫН ХҮҮХДИЙН БАЯРААР ХОТЫН ЗАХИРГААНЫ ИНДЭР ДЭЭРЭЭС ХОЁРДАХ АВГАЙ ХҮҮХЭДЭЭ ТАНИЛЦУУЛЖ ХҮҮХДҮҮДИЙГ ГУТААСАН УГААСАА АШИГЧ ХОЧТОЙ БАЙСАН ХҮН АН ЫН ТААРСАН ТААР ШУУДАЙ НАР ЯАГААД ХӨЛӨӨ ЖИЙЛЦСЭН ЮМ БОЛ
2016-04-05