Нефт импортлогч компаниудтай зөвшилцөнө
2016-04-05

“Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхийлөгч Т.Ариунбаатар, нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар нар бензин шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Тус холбооноос маргааш нефт импортлогч компаниуд, ШӨХТГ, Газрын тосны газар зэрэг холбогдох байгууллагатай нефтийн үнийн зөвшилцөх уулзалтыг зохион байгуулахаар болжээ.  Уулзалтад  “Петровис”, “Магнай трейд” “Сод монгол”, “Шунхлай” зэрэг байгууллагыг оролцуулахаар албан бичгээр урилга хүргүүлсэн аж. Мөн шатахууны үнэ буух боломжтой талаар мэдээлэл хийсэн ШӨХТГ, Газрын тосны газрыг уулзалтад урьсан байна. Урилгыг дээрх байгууллагуудад өчигдөр хүргүүлжээ.  Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Т.Ариунбаатар “Иргэд хэрэглэгчдийн дунд шатахууны үнэ буурна гэсэн хүлээлт үүсээд байна. Тийм учраас энэ асуудлыг талууд ширээний ард суугаад,  тооцоо үндэслэлээ хэлж яриад тодорхой шийдэл гаргах нь зөв. Иймд энэхүү зөвшилцөх уулзалтыг манай холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Шатахууны үнийн өсөлт, бусад  бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх суурь хүчин зүйл болдог. Мөн эдийн засагчдын хийсэн судалгаагаар шатахууны үнэ 15-20 хувь хүртэл буурахад иргэдэд ямар үр өгөөжтэй талаар судалгаа гаргасан байдаг. Судалгааг үзэхэд дээрх хувиар шатахууны үнэ буурахад иргэд 100-130 сая төгрөг, газар тариалан эрхлэдэг компаниуд 5 орчим тэрбум төгрөг, уул уурхайн компани 100-130 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой байгаа юм. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаа энэ үед шатахууны үнэ буурвал аль аль талдаа чухал ач холбогдолтой” хэмээв.

 

Зөвшилцөх уулзалт маргааш буюу энэ сарын 6-ны өдрийн 11.00 цагт “Хууль зүйн үндэсний төв”-ийн хурлын зааланд болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
uildver hogjoogui borluuldag uildver tsoon
2016-04-06
Зочин:
manaih shig jijig uls unee buuruulah ersdeltei uchir gevel uildver hogjoogui golduu darga nariin mashind ihevchlen zartsuuldag
2016-04-06
Зочин:
Та нар эхлээд энэ Юнивишн гэдэг дээрэмчинтэйгээ тэмцэл дээ. Интернетийн хурдаа 2 дахин багасгаж, хэрэглээг хязгаарлачихаад байхад, нэг сүржин мэдэгдэл хийгээд алга болсон. Хэнд үйлчлээд, юу хийгээд, хэний мөнгөөр хэхрээд байгаа новшууд вэ.
2016-04-05