Өнөөдөр “Аялгуун мандал” тоглолттой
2016-04-05

 

Энэ өдөр Улсын Филармонийн концертын их танхимд “Аялгуун мандал” тоглолт эгшиглэнэ. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн шавь нарын хамтарсан эл тоглолтод үе үеийн уран бүтээлчид оролцох юм.

 

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хөгжмийн зохиолчийн шавь, хамтран зүтгэгч, гэр бүлийн хүмүүс хамтран уран бүтээлийн цуврал тоглолтыг толилуулах гэж буй юм. Дөрөвдүгээр сарын 2-9-ний өдөр Ц.Нацагдоржийн “Хөгжмийн өдрүүд” үргэлжилж, цуврал долоон концерт тоглох юм.

 

Энэ өдрийн 19.00 цагт Ц.Нацагдоржийн шавь нарын “Аялгуун мандал” хамтарсан тоглолт Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ. Түүнчлэн дараа өдөр нь Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд УГЗ Ч.Чинбатын удирдлагаар “Нутгийн чулуу” тоглолтыг ХБК-ийн концертын танхимд тоглох аж. Тоглолтоор хөгжмийн зохиолчийн сургалтад зориулсан дан хөгжмийн бүтээлийг толилуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин