Цагдааг хөнөөсөн хэрэгтний шүүх хурал хойшиллоо
2016-04-05

Өнгөрсөн оны 11 дүгээр сард цагдаагийн албан хаагчийг гэр бүлийн хамт хөнөөсөн хэрэг гарсан билээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г аавтай нь хамт гэрт нь хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэргийг П.Батбаяр нар үйлдсэн болох нь тогтоогдсон юм. 

 

Уг хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. Шүүх хурлыг энэ сарын 12-ны өдрийг 10.00 цагт хийхээр товлов.

Shuud.mn
Сонин хачин