Рассел Кроу илүүдэл жингээ хаяжээ
2016-04-05

 

Холливуудын нэрт жүжигчин Рассел Кроу илүүдэл жингээ хаяж өмнөх шиг гайхалтай харагдах болсон талаар www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн онд жин нэмж, танигдахын аргагүй болсон байсан юм. Фэнүүд нь хайртай жүжигчнээ буцаж хэвийн жиндээ орохыг уриалж “Рассел Кроу бүү таргалаач” гэх аян хүртэл зохион байгуулсан билээ. Тэгвэл жүжигчин эр илүүдэл жингээ хаяж чадсан байна. Тэрбээр инстаграмдаа “Идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хоололтын ач. Эрүүл мэндээ хайрлаж сураарай” гэж бичжээ.

 

Жүжигчин 15 кг-ийг хассан гэнэ.  Олон жил чихрийн өвчнөөр шаналсан тэрбээр сүүлийн жилүүдэд хэт таргалах болсон юм. Тэрбээр сүүлд жүжигчин Риан Гослингийн хамтаар “The Nice Guys” кинонд тогложээ. Энэхүү кино ирэх долоодугаар сард нээлтээ хийх юм байна.

 

Рассел Кроу 2000 онд тоглосон Гладиатор киноны генерал Максимусын дүрээр алтан хүний эзэн болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин