Иракт халдлагын улмаас 25 хүн амиа алдав
2016-04-06

 

Иракт өчигдөр 15.00 цагийн орчимд дараалласан халдлага гарсан талаар "CNN" агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас 25 хүн амиа алдаж, 60 хүн шархтсан байна.  Уг халдлагуудыг хэт даврагч "Халифын вант улс" бүлэглэл захиалсан болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

 

Иракийн өмнөд нутгийн Басра хотод өчигдөр тэсрэх бөмбөгтэй машин дэлбэрчээ. Дэлбэрэлтээс хагас цагийн дараа Насирия хотын зоогийн газар дотор амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэсэн байна. Мөн нийслэл Багдад хотын захын дүүрэг дэх аюулгүй байдлыг хянах цэгт дэлбэрэлт болжээ. Цагдаагийн газраас мэдээлснээр "Хэт даврагчид долоон халдлага үйлдсэн" гэв. 

 

Хэт даврагчид твиттер хуудастаа "Армийнхан Мосул хотыг чөлөөлөх ажиллагаагаа зогсоо" гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин