“Гэгээн муза” наадмын талаар мэдээлэл өгнө
2016-04-06

 

“Гэгээн Муза Академи"-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Гэгээн Муза 2016" олон улсын театрын наадам ирэх тавдугаар сард болно.

 

Тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэнэ. Наадмын зохион байгуулагчдын зүгээс  хэвлэлийн хурал зарлажээ. Энэ үеэр  наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдийн "Нэр дэвшигчийн гэрчилгээ"-г гардуулах юм байна.

 

Хэвлэлийн хурал дөрөвдүгээр сарын 7-ны 12.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын байранд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин