Турк дүрвэгсдийг хүлээн авч эхэллээ
2016-04-06

Грекийн хил орчимд гацаад буй дүрвэгсдийг өчигдрөөс эхлэн Турк улс хүлээн авч эхэлсэн талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Европын холбоо, Туркийн эрх баригчидтай өнгөрсөн сард хэлэлцсэний эцэст дүрвэгсдийг буцаахаар болсон юм. Туркийн эрх баригчид бичиг баримтны зөрчилгүй дүрвэгсдэд орогнол олгох бөгөөд зөрчилтэй дүрвэгсдийг албадан нутаг буцаах гэнэ. Уг шийдвэрийг Европын холбоо хүлээн авчээ.

 

Зөвхөн Грекийн хил орчимд 70 мянга гаруй дүрвэгч байршиж байна. Тэднийг ачааны машинаар Турк руу зөөвөрлөж байгаа юм. Турк дүрвэгсдийг хүлээн авч, ажлын байраар хангаснаар Европын холбооноос нэг тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт авах юм байна.

 

Харин дүрвэгсэд дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд “Турк олон улсад амласан амлалтаа зөрчиж, бүх дүрвэгчийг нутаг буцаах болно” гэсэн байна. Туркийн эрх баригчид эхний ээлжинд 500 дүрвэгчид орогнол олгож, ажлын байр болон нийтийн байраар хангахаар болжээ.

 

Дүрвэгсдийн шаардлагыг үл тоон Германы Канцлер Ангила Меркел “Бид бодлоо өөрчлөхгүй. Дүрвэгсэд дахин Европын орнуудад ирэхгүй байх хэрэгтэй. Амь насаа эрсдэлд оруулах хэрэггүй” гэсэн бол Грекийн Ерөнхий сайд Алекс Ципрас “Аюулгүй байдлын үүднээс дээрх шийдвэрийг гаргалаа. Гэхдээ бид дүрвэгсдийг орхихгүй, үргэлжлүүлэн тусламж дэмжлэг үзүүлэх болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин