Христийн шашинтнуудыг цаазалжээ
2016-04-06

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн Ракка хотноо цаазын ял гүйцэтгэж буй 17 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.Уг бичлэгт хэт даврагч Сирийн иргэн гэх 20 орчим насны дөрвөн эрэгтэйг цаазалжээ.

 

Хэт даврагчид залуусыг модон загалмай дээр гар, хөлийг төмөр утсаар ороож, толгой тус газар руу нь буудан хороосон байна. Цаазын ял гүйцэтгэсэн нэгэн этгээд “Тэд Есүс шиг амиа алдлаа” гэж хэлжээ.

 

Амиа алдсан залуус гэрэл зурагчид бөгөөд өнгөрсөн сарын эхээр хэт даврагчдад барьцаалагдсан гэнэ. Нэгэн гэрэл зурагчны аппаратнаас загалмайн зураг олдсон учир тэднийг христийн шашинтай хэмээн буруутгаж, цаазаар авчээ.

 

Өнгөрөгч долоо хоногт хэт даврагчид христийн шашинтай гэх 15 залуугийн амийг хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин