С.Мөнхбаатарын бүтээл шилдгээр шалгарчээ
2016-04-06

Иран улсаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын усан будаг” зургийн тэмцээнд Монгол зураачын бүтээл шилдгээр шалгарчээ.

 

Иран улсад энэ сарын эхээр зарлагдсан эл уралдааны 16-35 насны ангилалд зураач С.Мөнхбаатар бүтээлээ явуулсан байна. Тэрбээр хоёр бүтээлээ явуулснаас түүний “Бүргэд” нэртэй уран зураг нь шилдгээр шалгарчээ. Тэмцээний хоёрдугаар байранд Украйн улсын 26 настай зураач Максим Кисилов орсон бол Унгар улсын зураач Ласло Зока удаалжээ. Шилдэг бүтээлээр олон улсад үзэсгэлэн гаргах аж.

 

Түүнчлэн С.Мөнхбаатар Канад улсын усан будгийн тэмцээнд оролцохоор бүтээлээ хүргүүлж, тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн байна.

 

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АРАЙ Л ГОЁ ЗУРЖЭЭ.АМЖИЛТ
2016-04-06