Шоколадны тусламжтай биеэ эмчлэх арга
2016-04-06

Канадын www.remedist.net сайт шоколадны тусламжтай биеэ эмчлэх аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Жонс Хопкинсийн их сургуулийн судлаач өдөрт нэг ширхэг хар шоколад идэх нь биеийн эрүүл  мэндэд сайн хэмээн мэдэгдсэн. Өдөр бүр нэг ширхэг хар шоколад идэх нь зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 50 хувиар буурдаг.

 

Алхам №2

 

 

Хар шоколад болон какао цусны даралтыг бууруулж, чихрийн шижин өвчнөөс урдчилан сэргийлдэг.

 

Алхам №3

 

 

Хэрвээ та ядаргаанд орсон бол халуун шоколад уух эсвэл өдөр гурван ширхэг хар шоколад идэхийг зөвлөж байна. Шоколад таны архаг ядаргааг тайлж, эрч хүчтэй болгоно.

 

Алхам №4

 

 

Жингээ хасч буй бүсгүйчүүд хар шоколад идэх хэрэгтэй. Хар шоколад өлсөхөөс сэргийлэхээс гадна тамирдуулахгүй.

 

Алхам №5

 

 

Та ханиад хүрсэн үедээ халуун шоколад уух хэрэгтэй. Шоколад таны ханиалгыг намдаах болно.

 

Алхам №6

 

 

Шоколад уур учаарыг намжаадаг бөгөөд стрессээс ангижруулдаг байна.

 

Алхам №7

 

 

“Huffington Post” сонин “Долоо хоногийн турш хар шоколадыг 45 граммаар хэрэглэх нь тархинд цус харвах эрсдлийн 20 хувиар буруулдаг” гэж бичжээ.

 

Алхам №8

 

 

Хэрвээ та олон өдрийн турш суулгаж байгаа бол хар шоколад хэрэглэхийг зөвлөж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин