Засгийг “дан дээл”-тэй болгох уу?
2016-04-06

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан энэ хуулийн төслийг Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм. “Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зохицуулагдаж буй харилцааг “органик” хуулиудад өөрчлөлт оруулах замаар илүү нарийвчлан зохицуулж, тодорхойлох зорилго бүхий 2 зүйлтэй байна.

Ингэснээр Үндсэн хуулийн зүйл заалтыг хөндөхгүйгээр “органик” хуульд шууд зааж өгөх байдлаар Үндсэн хууль дахь төрийн эрх мэдэл хуваарилах суурь үзэл баримтлалыг сахин хамгаалж, улмаар Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын харилцааны эрх зүйн орчинг бүрдэх боломжтой болно.” гэдгийг тэрбээр  онцолсон юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуултад Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр хариуллаа.

УИХ-ын гишүүн Л.Цог:

-Би энэ хуулийн эсрэг саналтай байна. 1992 оны Үндсэн хуулийг сэргээчих хэрэгтэй.  1992 оны Үндсэн хуулийн нэмэлт өнөөдөр хүчингүй байгаа. ҮХЦ-ийн шийд гарсан.  ҮХЦ-д холимог тогтолцоо байж болохгүй гээд маргахад  өмнө нь шийдвэрээ гаргасан гээд сууж байна гэнэ.

-Парламентын ардчилалтай улсад УИХ, Засгийн газрын хороонд хяналт бас хамтын ажиллагаа нь уялдах тохиолдол байдаг. Парламентын гишүүд нь бүгдээрээ Засгийн газрын гишүүн хийвэл хоорондох харьцаа нь зөрчигдөнө. Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүн болохоор хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдлийн хооронд асуудал гарч байгаа. Тэр утгаар нь үүнд хязгаарлалт тогтоож байгаа юм. Манайх парламентын ардчилалтай учир Ерөнхий сайд  дээр нь холбогч гүүр болох үүднээс Гадаад хэргийн, Хуульзүйн, Сангийн сайд нар УИХ-ын гишүүний ажил албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно. Бусад гишүүдийн хувьд “дан дээл”-тэй байхаар  хууль санаачлагчийн зүгээс боловсруулан оруулж ирж байгаа юм.  Энэ нь парламентын ардчилалтай улсуудын нийтлэг жишиг. Харин 1992 оны Үндсэн хуультай холбоотой ҮХЦ-ийн шийдвэрт би тайлбар өгөх зүйл биш байх.

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Яагаад гурван сайдыг УИХ-ын гишүүн байж болгохоор онцлов. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байж болдог. Манай орны хувьд жижиг парламенттай. Парламентын гишүүд нь Засгийн газрын гишүүн болохоор олонхи болчих гээд байдаг. Ерөнхий сайдад  хэнийг Засгийн газрын гишүүнээр томилох эрх нь байдаг. Монгол улсын хувьд Засгийн газрын гишүүн нь хэдэн хувь байх тодорхой квот тогтоож өгөх ёстой. Түүнээс нэр зааж болохгүй болов уу. Цаашдаа манайд эвслийн Засгийн газар байгуулагдана. Яагаад гэвэл манайх эвслийн Засгийн газар байгуулагдана. Тэр үед Шадар сайдын орон тоо заавал гарна. Чиг үүргийн яамдад БОНХАЖЯ –ыг ч багтааж байгаа шүү дээ.

-Ерөнхий сайд Засгийн газраа байгуулахад голлох үүрэгтэй байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн хүрээн дэх бүрэн эрхээсээ дээгүүр алхана гэсэн үг биш байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд хуульд захирагдаж ажиллах ёстой.  Парламентын ардчилалтай ХБНГУ-д парламент нь 600 гишүүнтэй байдаг. Энэ нь хууль батлахад Засгийн газрын гишүүн нь голлох нөлөөлөлгүй. Манай улсын хувьд эрх мэдлийн суурь зарчим эвдэгдэх гээд байдаг. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрыг тэргүүлж байгаа гол хүн. Аливаа төрийн ажил хуулийн дагуу явдаг. Хуулиас гадуур шийдвэр байж болохгүй. Мөн ямар ч бодлого шийдвэр төсөв мөнгөгүйгээр явахгүй.  Дээр нь төрийн гадаад дотоод байдлыг тодорхойлох үндсэн эрх УИХ-д хадгалагддаг. Тэр утгаараа гадаад бодлого дотоод бодлоготой салшгүй холбоотой байдаг. Тийм учраас дээрх гурван салбарын сайдыг хавсрган гүйцэтгэж болно гэж үзсэн. Бусад салбарын хувьд хавсран гүйцэтгэхгүйгээр  ажиллаж болно.

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авсны дараагаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа.  Гишүүдийн олонх нь “давхар дээлийг тайлах” төслийг хэлэлцэхийг дэмжив.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баярцогтын ярьж байгаа зүйл нь зөв ч байсан буруу ч байсан бүгд буруу. Намын дарга нарыг Засгийн газарт орж ажил гэдэг маш том хариуцлагыг өөрсдөд үүрүүлээд ямар байдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Жишээ нь Шийлэгдамбын хэрэг байна намын санхүүжилт босгох чинь баригдчихлаа гээл сууж байх жишээтэй. Иймэрхүү зүйлийг Баярцогтын ярьж байгаагаар өөрсдөд нь ямар байдгийг мэдрүүлж улс орноо жолоодох холоос хуцаснаас ойроос ирж хуц л гэсэн байна даа. Төрөөс хулгай хийхээр ямар байдгийг бас үзэх хэрэгтэй. Арай өөрөөр сэтгэж өөрөөр ажиллах Улс орноо хөгжүүлэхийг бодох байхаа намын дарга нар нь .....,
2016-04-07

Далдагнуур:

manai ulsad tegsh toviig sahiagui
2016-04-07
Зочин:
Хууль баталчихаад засагт гуйж орж идэж уухаар Улс хогжих уу. Одоо ухаарч байна уу. Муу хятадууд
2016-04-07