Камерон шалгуулахад бэлэн гэж мэдэгдэв
2016-04-07

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо буюу “ICIJ” Панамын “Моссак Фонекса” хуулийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар олон нийтэд дэлгэсэн билээ. Сэтгүүлчид 11.5 сая материал задруулсан бөгөөд нууц оффшор данстай гэх 70 гаруй орны 200 гаруй эрхмийн мэдээллийг дэлгэсэн юм.

 

Оффшор данстай гэгдээд буй Британийн Ерөнхий сайд Дэвид өчигдөр сэтгүүлчтэй уулзах үеэрээ уг мэдээллийг үгүйсгэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Миний эцэг Иен Камероныг оффшор дансны тусламжтай Британийн татвараас зайлсхийсэн. Улмаар энэ асуудалд намайг холбоотой мэтээр хэвлэлээр цацаж байна. Би албан тушаалаараа дэнчин тавьж уг мэдээллийг үгүйсгэж байна. Би гэр бүлээ цалингаараа тэжээдэг. Хэрвээ та бүхэнд сонирхолтой санагдаж байгаа бол надад болон эхнэрт минь хувийн данс бий. Гэхдээ энэхүү дансанд байгаа мөнгө улсын мөнгөтэй ямар ч холбоогүй. Би шалгуулахад бэлэн. Тиймээс худал гүтгэлэг, хардлагаа зогсоо” гэж хэлжээ.

 

Иен Камерон “Блайрмур холдинг” компанийн үүсгэн байгуулагч хэмээн “ICIJ” мэдээлсэн юм. Уг байгууллагын тухай Ерөнхий сайд ганц ч удаа сонсч байгаагүй гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Оффшор дансны дуулианы дараа 300 мянга гаруй интернэт хэрэглэгч Камероныг огцрохыг шаарджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин