Трамп, Хилари нар ялагджээ
2016-04-07

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр намын сунгаанд өрсөлдөж буй эрх баригч Ардчилсан нам болон сөрөг хүчин Бүгд найрамдах нам өчигдөр Висконсин мужид урьдчилсан санал асуулга явуулжээ. Тус мужид Бүгд найрамдах намаас Флорида мужийн амбан захирагч Тед Круз ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр 52.9 хувийн санал авч өрсөлдөгчөөсөө хол тасарчээ.

 

Харин тэрбумтан Дональд Трамп 29.6 хувийн санал авч удаалжээ. Тед Круз ялалтынхаа дараа гол өрсөлдөгч Трампид зөвлөгөө өгчээ. Тэрбээр “Бизнесмэн хүн улстөрч болж чадахгүй. Энэ төрлийн хүмүүс улс төрийг үргэлж мөнгөтэй холбодог. Тиймээс яг одоо намын сунгаанаас нэрээ татаж ав” гэж мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараа Трамп твиттертээ “Би энэ насандаа бууж өгч үзээгүй” гэж жиргэсэн байна.

 

Харин Ардчилсан намаас Бен Сандрес 47.8 хувийн санал авч ялалт байгуулсан бол Хилари Клинтон 41.2 хувийн санал авч удаалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манай бизнесмүүд ч гэсэн УИХ-аас зайл. Тэнд очоод өөрийнхөө компаид л мөнгө гаргуулах ажил хийдэг нь үнэн ш дээ.
2016-04-07