Хар машины батерей дууссан
2016-04-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын  болон аймаг, нийслэлийн ИТХ-ын  2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолоор сонгуулийн зардлын хэмжээг 16.4  тэрбум  төгрөгөөр  тогтоожээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариуллаа.   УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Сонгуулийн зардал жилээс жилд нэмэгдээд байгаа. 2000 онд 400 сая төгрөг байсан бол жилээс жилд нэмэгдсээр 16,4 тэрбум төгрөг болжээ. Санал авах тоног төхөөрөмжид 2.5 тэрбум төгрөг тусгажээ. Энэ хар машин тийм их засвар хийддэг үү. Сонгуулийн насны хүмүүсийг хэдэн хувь оролцоно гэж бодож байна вэ?

 

-Зардал өмнөх сонгуулиас 400 гаруй сая төгрөгөөр багасч  байгаа. Сонгуулийн насны хүмүүсийн тоо нэмэгдсэн. Монгол Улсын хүн ам 3 сая болсон. Сонгуулийн насны санал өгөх хүний тоо 143 мянгаар нэмэгдсэн. Энэ хэрээр сонгуулийн санал авах байр нэмэгдэж байгаа. Үүнтэй зэрэгцээд сонгуулийн хороонд ажиллах хүний тоо нэмэгдсэн. Бидний урьчдилсан тооцоогоор 5000 хүнээр нэмэгдэж байгаа. Мөн аймаг, нийслэлийн сонгууль хамт явагдаж учир саналын хуудас нэмэгдна. УИХ-ын сонгууль, аймгийн сонгууль гэж саналын хуудсыг хоёр талд нь бичигдэнэ. Нийт дүнгээр том харагддаг ч шат шатанд нь мөнгө хуваарилахаар бага гардаг. Автомат техник хэрэгслийн батерей хугацаа нь дууссан. Тиймээс шинээр нэмж авна. Мөн техник тоног төхөөрөмжид шаардлагатай цэвэрлэгээний материалыг шинээр нэмж авна. Мөн машинуудыг хэсгүүддээ хүргэнэ, лиценз, серверийн хамгаалалтын төлбөр 2.5 тэрбум төгрөг дотроо багтсан. Мөн сонгуулийн насны 2 сая хүний тоо ирсэн. Үүнээсээ нас барсан, гадаадад, шоронд байгаа хүмүүсийнхээ тоог хасна. Өмнө нь сонгуулийн саналын хуудсыг  5 хувийн нөөцтэй хэвлүүлдэг байсан юм билээ.  Бид үүнийг больсон. Өнгөрсөн сонгуулиар 90 хувийг нь хэвлэсэн. Ямартай ч бид нөөц 5 хувийг нь байхгүй болгосон. Үүнээс гадна сонгуулийн хороодод ажиллаж байгаа ажилчдын урамшууллыг багасгасан. Өмнө нь Сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин өгдөг байсан. Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог болсон. Нэр дэвшигч бүр тойрог тус бүрээрээ янз бүр. Нутаг дэвсгэрийн хэмжээ, сонгогчдын тооноос хамаарна.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Сонгуулийн зардлыг бид бодолцох ёстой. Заавал өндөр байх ёстой биш. Нэлээн элбэгжүү зардлыг УИХ баталж өгөөд үлдэгдлийг нь буцааж татан төвлөрүүлж байлаа. Гэхдээ энэ зардал хямдрал ёстой гэж боддог. Санал авахтай холбогдсон сурталчилгааны хугацаа багассан. Тэр хэмжээгээр ухуулагч болон бусад хүмүүсийн зардал буурч байгаа. Техник хэрэгсэл зардлыг улам л багасгасан баймаар юм. Аудитын газраар хянуулж байх ёстой.

 

-Сонгуулийн үеэр ажлын хэсэг гардаг. Сонгуулийн хуудсыг программчлах, хэвлүүлэх талаар ТЕГ-аас ажлын хэсэг ажилладаг. Хэвлэлтийн явцад нь хяналт хийдэг. 10 хуудас тутамд нь хяналт шалгалт хийдэг. Цагдаагийн хамгаалалтад бас авдаг.

 

Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар сонгуулийн зардлын хэмжээг 16.4 тэрбум төгрөгөөр төсөвлөх тогтоолын төслийг баталлаа. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
СУПЭР ОНИГ...:
ЦЭНЭГЛЭЭЧ ....КККК
2016-04-08
Зочин:
Ан -ын ганц найдвар хар машин шүү өөр ямар ч аргагүй болсон тэгэхээр хар машиндаа овоохон мөнгө тавьж байж лсайн луйвар хийнэ шүү дээ ,тэгээд луйвардан өөрчилсөн сонгуулийн хуудсуудыг цагдаагаар маш сайн хамгаалуулж түргэн л устгаж үзээрэй дээ тэгэхгүй бол 3-4сонгуулийн луйвар илэрч аюул болно шүү,
2016-04-08
Зочин:
хар машин санал луйварддаг гээд байх юм хэрэв унэн бол тэнд очихгуй ээ хайран цаг
2016-04-07
зочин:
Хар машин миний саналыг луйвардана гэдгийг мэдсээр байж санал өгөх байранд очих хэрэг байна уу.
2016-04-07
иргэн:
Гараар тоолох н хоцорогдсон.машинаар сонгуул явуулах хэрэгтэй.одоо бид автобус хүртэл уншуулдаг.болж байгаа биздээ.харин энэ бол хөгжиж байгаа юм.шинээр ургашаа аааааах
2016-04-07
judagt mongol:
16 oni songuuliar ardchilsan nam har mashinaaraa luivardaj olonhi bolno gej uchir medeh hun yrij baihiig sonsson yanadaa bid
2016-04-07
зочин:
Саналыг хар машинаар тоолвол саналаа өгөхгүй.Тэгэхээр та нар хар машин ашиглаж санал луйвардах гэж байгаа бол саналын хуудсаа цөөхөн хэвлэж болно. Өнгөрсөн сонгуулиар иргэдийн 40 хувь нь саналаа өгөөүй.Тэгэхээр энэ жил 60 хувь болж нэмэгдэх болов уу.
2016-04-07
Asuult:
лиценз, серверийн хамгаалалтын төлбөр 2.5 тэрбум төгрөг iim ikh hemjeenii tolboriig DV company-d jil bolgon tolj baigaa gesen yg yy? Yamar gereenii dagyy, haanaas erkh olgosonoor bid tolbor tolj baigaa yum be? Todorhoigyi zyil ikh baina?
2016-04-07
ККК....:
ККК... САЙХАН ХАРИУЛТ БАЙНА....
2016-04-07
(199.49.15.127):
Гүшүүдийн асуулт хариултыг ойлгоогүй юм уу, энэ эргүү ийм юм бичихээ болих хэрэгтэй
2016-04-07
Зочин:
тийм их зардал гаргаж хар машинаар тоолох шаардлага юу байнаа. зүгээр л гараараа тоолчихооч. найдвартай тоо мэддэг, булхай хийдэггүй хүмүүсээр тоолуулчихгүй юу.
2016-04-07
hhh:
neg battery-g 4 jil hereglehgui bj bgaad erdoo 2-3 udaa hereglej bgaa ni denduu urlegen bish uu. eniigee ard irgedees shaardlaga hangasan akk tureesleh zamaar shiideechee. tal mongoor ni tureeslehed boloh bish uu
2016-04-07
Иргэн:
Хар машин гэдэг будилааны машин бас 2.5 тэрбум буюу 2 цэцэрлэгийн мөнгө залгидаг байх нь уу. Сонгуулийн хугацаа багасаад байхад зардал нь өсдөг. 147 мянгаар сонгогч нэмэгдэхэд сонгуулийн хороонд ажиллах хүн 5 мянгаар нэмэгдэнэ гэдэг чинь 1475 гэхээр нэмж ажиллулж байгаа хүн нь ердөө 29 хүн л бүртгэхийн тулд орж ирж байгаа юм уу. 100 ямаанд 60 ухна гэдэг юм ыиш үү. Ингээд барилдахаасаа таахалзах нь их гэдэг шиг ард түмнийхээ мөнгийг баруун солгойгүй цацах юм аа. Ийм эргүү УИХ гэж бас байдаг аа. АН МАН МАХН МҮАН гэж монголын эсрэг ажилладаг, гадны тагнуулчдын намууд болжээ. Энэ сонгуулиар нэг мөсөн энэ намуудыг бүр мөсөн арчих хэрэгтэй шүү. Тэр босоо Ганбаагийн 11 намын нэгдэл болон бие даагч нарыг дэмжицгээе ээ. АН МАН МАХН МҮАН-д сайн гишүүд байдаг боловч тэднийг ч дэмжиж болохгүй учир нь тэднээрээ дамжуулаад монголын эсргэ ажиллах, их хэмжээгээр өр зээл тавих, орд газруудаа гадныханд өгөх гэх мэтээр ажилласаар байгаад эцэст нь монголыг гадныхны хараат болгох бодлогыг л явуулж ирлээ.
2016-04-07
Зочин:
Хар машинд мөнгө зарцуулж, юу хийх вэ
2016-04-07
ШИЛЭН СОНГУУЛЬ ЯВУУЛ:
ШИЛЭН СОНГУУЛЬ ЯВУУЛ
2016-04-07
Зочин:
Har mashin no toi
2016-04-07