Батганаас салах хялбар аргууд
2016-04-07

Цэвэрхэн арьстай болох энгийн аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Мөс нь батганы эсрэг идэвхтэй тэмцэгч юм. Нүүрэн дээрээ мөсөө хайлтал нь үрэхэд батга агшиж, хавдар нь буурдаг. Арьсны эмч Адрей Кунин хэлэхдээ “Мөс нь батга арилах хугацааг түргэсгэж, хэмжээг багасгахаас гадна улайлтыг бууруулах үйлчилгээтэй” гэжээ.

 

Алхам №2

 

 

Ногоо бол хоол хүнсний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд арьс арчилгаандаа ч ашиглаж болно. Жишээ нь сармис нь бактер, мөөгөнцөр, вирусийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд батгыг үүсгэгч бактерийг устгахад туслаж чадна. Батган дээрээ сармисыг гурван минутын турш үрэхэд хангалттай.

 

Алхам №3

 

 

Өндөг бол зөвхөн өглөөний цай биш бөгөөд үүгээр батганы эсрэг маск тавьж болно. Өндөг нь нүүрийг цэвэрлэж илүүдэл тосыг арилгахас гадна өндөгний цагаанд агуулагддаг наалданги бодис нь арьсыг цайруулдаг хэмээн “Acne Talks” онлайн сэтгүүлд бичигджээ.

 

Алхам №4

 

 

Аспирины найрлаганд салицилийн хүчилтэй төстэй химийн бодис агуулагддаг бөгөөд арьсыг гуужуулах үйлчилгээтэй. Аспирины маскийг бэлдэхдээ 4-5 эмийг хоёр амны халбага бүлээн устай холиод батга дээрээ тавиад хагас цагийн дараа угаагаарай.

 

Алхам №5

 

 

Тараг арьсыг тайвшруулах үйлчилгээтэй. Тарганд сүүний хүчил ихээр агуулагддаг учир арьсны нүхийг цэвэрлэж, гуужуулахаас гадна арьсыг гэрэлтүүлэхэд тусална. Зөгийн бал нь арьсанд усыг барьж чийгшүүлэх, мөн микробын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин