Японы онгоц сураггүй болжээ
2016-04-07

Японы өөрийгөө хамгаалах хүчний “U-125” онгоц радарын дэлгэцнээс гарч, сураггүй алга болсон талаар “NHK” агентлаг мэдээллээ. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй уг онгоц өчигдөр 14.35 цагийн үед Кагошима мужийн Коноя цэргийн баазаас хөөрсөн байна. Онгоц 15.36 цагт төв станцаасаа холбоо тасарчээ.

 

Батлан хамгаалах яам уг асуудалд анхаарлаа хандуулан онгоцыг хайх ажиллагаанд 600 гаруй хүнийг дайчилсан байна.  

 

“Цаг агаарын таагүй байдал эрэн хайх ажиллагаанд том саад учруулж байна” хэмээн аврах албанаас мэдээлжээ. Мөн нутгийн иргэд Такакума ууланд гал гарч байхыг харсан талаараа албаны хүмүүст уламжилсан байна. Уг мэдээллээс үндэслэн 100 гаруй аврагчийг уул руу илгээсэн болохоо Коноя цэргийн баазын захирагч мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
chalchaa:
ALIV ASUUDALD DEMII CHALCHIH NI SANAAND OROMGUI HORTOI GENNEEE
2016-04-08
Зочин:
одоо нөгөө баруун хойд талын хар овоохой болсон ким чен ун хамаг анхаарлын төвд орно доо
2016-04-07
Kim:
Kim Chin Unaas asuu ! Samuurai nuu daa !
2016-04-07