Зуслангийн газар өмчлөл эхэлнэ
2016-04-08

Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн байранд

 

09.00 цагт "Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага" зөвлөгөөн болно.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил

 

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил болон газар шинэчлэн зохион байгуулах төслийн үйл явцтай танилцана.

 

61 дүгээр сургууль дээр

 

10.00 цагт Нийслэлийн Агаарын чанарын алба, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ерөнхий боловсролын 80 сургуульд "Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд" сэдэвт сургалт хийх бөгөөд нээлтийн үйл ажиллагаа болно.

 

Чех элчингийн хажуугийн “Скай” оффисын хурлын танхимд

 

11.00 цагт Yahoo, Dell, Microsoft зэрэг дэлхийд алдартай компаниудын чанарын стандартыг баталгаажуулсан олон улсын чанарын байгууллага Монголд төлөөлөгчийн газраа нээж байгаа талаар мэдээлэл хийнэ.

 

Политехникийн коллеж дээр

 

11.00 цагт БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Монгол-Солонгосын политехник коллежид барьж байгуулсан хичээлийн шинэ байр, урлагийн заал, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий зургаан лабораторийг хүлээн авах ёслол болно. Үйл ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон албаны бусад хүмүүс оролцоно.

 

“Хангарди” ордонд

 

11.00 цагт Зуслангийн газар өмчлөлийн ажил албан ёсоор нээгдэнэ.

 

“Хэвлэлийн хүрээлэн”-д

 

11.00 цагт Монголын үсчин, гоо сайханчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтын талаар мэдээлэл хийнэ.

 

Замын цагдаагийн газарт

 

11.00 цагт "Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх авто цуваа"-ны тухай хэвлэлийн бага хурал хийнэ. Үүний дараа цуваа 13-р хороолол, Драгон хүртэлх чиглэлд явна.

 

ХУД-ын Буянт-Ухаа-1 хорооллын хойно

 

11.30 цагт Хан-Уул дүүрэгт шинээр барьж ашиглалтад оруулсан "Усан спорт, сургалтын төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт

 

14.00 цагт МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар 2016 онд Монгол Улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс хүнсний ногооны үрийн чанар, нөөц, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэн

Shuud.mn
Сонин хачин
BAT:
Хаягандаа таарсан юм бичээч Зуслагийн газрын тухай юу ч бичээгүй байна шүү дэээ
2016-04-08