Халдагчийн шинэ бичлэг олджээ
2016-04-08

Брюссель хотын олон улсын нисэх буудалд халдлага үйлдэж, хэргийн газраас зугтаасан гурав дахь хэрэгтний шинэ бичлэг олдсон талаар Бельгийн прокурор мэдэгдлээ. Гол сэжигтэн гэгдээд буй цагаан хүрэм, хар шилтэй залуу нисэх буудалд болсон халдлагын дараа эсэн мэнд оргон зайлсан болохыг тогтоожээ. Тэрбээр халдлага гарсаны дараа буюу 9.50 цагийн орчимд Маелбек метроны буудлаас Европын холбооны байрны зүг явжээ.

 

Замын дэргэдэх хяналтын камер цагаан хүрэмтэй залууг холбооны байр хүртэл явсныг бичиж авчээ. “Хэрэгтэн дараа нь хяналтын камергүй газруудаар явж мөрөө балласан” хэмээн прокурор мэдэгдсэн байна.

 

Нисэх буудалд болсон халдлагад гурван этгээд оролцсон хэмээн сэжиглэж байгаа. Хоёр этгээд амиа золиослосон бол нэг нь оргон зугтаасан юм. Цагаан хүрэмтэй залуу нисэхийн хяналтын камерт таяг тулж буйгаар бичигдсэн бол өчигдөр дэлгэсэн бичлэг дээр таяггүй явж байгаа нь тогтоогджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин