Энн Хэтэуэй хүүтэй болжээ
2016-04-08

Холливуудын нэрт жүжигчин Энн Хэтэуэй өнгөрсөн сарын 24-нд Лос Анжелес хотноо амаржиж хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг баяртай мэдээг жүжигчний нөхөр Адам Шулман баталсан бөгөөд тэрбээр инстаграмдаа өчигдөр “Бид хүүтэй болсон. Ямар том аз жаргал вэ. Үнэхээр баяртай байна. Эхнэр болон хүүгийн минь бие сайн байгаа” гэж бичжээ.

 

Адам харин хүүгийнхээ нэрийг хэлэхээс татгалзсан байна. Тэрбээр “Намайг уучлаарай энэ талаар хэлж чадахгүй. Удахгүй бүх зүйл тодорхой болно” гэжээ.

 

Хос 2011 онд сүй тавьж, 2012 оны арваннэгдүгээр сард Хавайд хуримаа хийсэн билээ.  Жүжигчин бүсгүй 2013 онд  “Les Miserables” мюзикл киноны Фантайны дүрээс “Оскар”-ын “Шилдэг туслах дүр” шагналыг хүртсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин