Цаг хугацаагаар аялуулна
2016-04-08

Дуудлага”, “Учрал” зэрэг кино бүтээлийг олон нийтийн хүртээл болгоод буй найруулагч Б.Чингүүний хайр дурлалын сэдэвт “Өртөө” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ.

 

Киноны  зохиолыг найруулагч Б.Чингүүн гаргаж, зохиолч Э.Нямдулам, Д.Бямбацогт нар хамтран бичжээ. Туслах найруулагчаар жүжигчин МУСТА Д.Бямбацогт ажиллаж байгаа аж. Харин киноны гол дүрд МУГЖ Ж.Оюундарь, “SBN” телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, жүжигчин Б.Хулан нар тоглосон байна.

 

Тус кинонд залуусын хайр дурлал, тэдэнд тохиолдох олон үйл явдлыг хөндөх ч тэр бүх үйл явдлыг бүхэлд нь өөр цаг үед, өөр нөхцөлд цаг хугацаагаар аялуулах мэт уран дүрслэлээр харуулах аж.

 

Найруулагч Б.Чингүүний хувьд энэхүү бүтээлээрээ өөрийнхөө түвшнийг ахиулах, сорих, Монголын кино урлагт шинэ хийц, өнгийг бий болгохыг зорьсон талаар хэлж байна. Мөн тэрбээр галт тэрэг нь цаг хугацаа, хувь тавилантай уралдан, өртөө болгон дээрээс гайхамшигт түүхийг тээдэг. Тиймээс амьдралын өртөө бүрт гайхамшигт учрал тохиож болох талаар өвөрмөц санааг шигтсэн тухай хэлж байсан.

 

Кино энэ өдөр нээлтээ хийж кино театруудаар гарч эхэлнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин