Дэми Ловато тайзан дээр унажээ
2016-04-08

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас намын сунгаанд өрсөлдөж буй Хилари Клинтон өчигдөр Калифорни мужид “Бидний өдөр” гэх арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд дуучин Дэми Ловато оролцсон байна. Харамсалтай нь дуучин бүсгүй тайзан дээр гарч ирэх үедээ унасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Тайз хэтэрхий хальтиргаатай байсан” хэмээн арга хэмжээнд оролцсон хүмүүс ярьцгаажээ. Дэми тайзнаас босоод “Үнэхээр их өвдлөө. Гэхдээ би зоригтон. Энэ мэтийн жижигхэн өвдөлт намайг гэмтээж чадахгүй” гэж хэлсэн байна.

 

“Дуучин унах үедээ өвдөгнийхөө ясыг бага зэрэг гэмтээсэн” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин