“Чайковскийн үдэш” тоглолт болно
2016-04-09

Залуу хөгжимчин, хийлч Б.Билгүүн “Чайковскийн үдэш” тоглолт хийх гэж байна. Тоглолтоор М.Понце “Эстерлитта”, Э.Ясане “Соната но балладе”, Ж.Халворсен “Пассакаглиа”, П.Чайковскийн “Виолин концерт” зэрэг бүтээлийг олны хүртээл болгох аж.

 

Б.Билгүүн нь 2008 онд Бүгд найрамдах Чех улсын Усти над Орличи хотод болсон Ярославь Косианы нэрэмжит мэргэжлийн хийлчдийн уралдааны хоёрдугаар байрын шагнал хүртсэн. Мөн  2011 оны  нэгдүгээр сард АНУ-ын Нью Иорк хотноо болсон өсвөрийн хөгжимчдийн Олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж, “Карнеги Холл”-д болсон “Гала” концертод оролцож байжээ.

 

“Чайковскийн үдэш”  тоглолт энэ сарын 13-нд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин