Нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг 1.5 тэрбумаар өргөтгөнө
2016-04-09

Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн барилгыг нийслэлийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өргөтгөхөөр өчигдөр шавыг нь тавилаа. Нийт 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ирэх 9 дүгээр сарын 25-нд хүлээлгэн өгөх аж. Тус өргөтгөл ашиглалтад орсноор хамрах хүрээний хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломж бүрдэнэ. 

 

 

Тус цэцэрлэгт одоогоор дүүргийн 4,5 дугаар хорооны сургуулийн өмнөх насны 160 гаруй хүүхэд хүмүүжиж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-11