Улс төрийн хоригдлуудыг суллажээ
2016-04-10

Мьянмарын шинэ Засгийн газар эхний шийдвэрээ гаргаж, улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

Өнгөрсөн онд армийнхан Засгийн газраа өөрчлөхийг шаардсан жагсаалын үеэр 64 оюутныг баривчилсан байна. Оюутнуудыг үймээн самуун бий болгож, улс орныхоо эсрэг нэгдсэн хэмээн буруутгаж, ял оноосон юм. Эхний ээлжинд эдгээр оюутнуудыг суллажээ. 

 

Мьянмар улсын эрх баригчид уламжлалт шинэ жилийн баярын өмнө хоригдлуудад өршөөл үзүүлдэг билээ.  "Тус улсад 100 гаруй улс төрийн хоригдол бий" хэмээн эрх баригч Ардчилалын төлөөх үндэсний лиг намын хэвлэлийн албанаас мэдээлэв.  Улс төрийн хоригдлуудыг суллах шийдвэр гаргасан Мьянмарын шинэ Засгийн газрын шийдвэрийг хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд талархан хүлээн авч, Мьянмар хүний эрхийн төлөө том алхам хийлээ хэмээн мэдэгдсэн байна. "Эмнести интернэшнл" байгууллагын Мьянмар дах хүний эрхийн судлаач Лаур Хэй хэлэхдээ "Хилс хэргээр хоригдсон хүмүүс  эрх чөлөөтэй болж байгаад бид баяртай байна” гэжээ.

 

Төрийн зөвлөх Ан Сан Су Чи "Бид ялалт байгуулж, парламентад олонхи болбол хамгийн эхэнд улс төрийн хэргээр хоригдсон хоригдлуудыг чөлөөлөхөөр төлөвлөж байсан. Бид зорьсноо биелүүлсэндээ баяртай байна" гэж хэлжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин