Карабахт чимээгүй өдөр зарлав
2016-04-10

Азербайжан болон Арменчууд уулын Карабах бүсэд энэ сарын 1-нд хоорондоо мөргөлдөж, дайтсан билээ. Тэгвэл хоёр өчигдрөөс эхлэн Карабах бүсэд чимээгүй өдөр зарласан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

“Хоёр тал сөргөлдөөний үеэр амиа алдагсдынхаа тоог гаргахын тулд хэсэг хугацаанд чимээгүй өдрийг зарласан” хэмээн Азербайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Өнгөрөгч долоо хоногт сөргөлдөөний үеэр Азербайжан улсын 31 цэрэг, хоёр энгийн иргэн, Армен улсын 35 цэрэг, долоон энгийн иргэн амиа алдсан” хэмээн Батлан хамгаалахын сайд Виктор Аристамян мэдэгдсэн билээ.  Олон улсын “Улаан загалмай” нийгэмлэг амиа алдагсдын тоог гаргаж, өнөөдөр эцсийн байдлаар хоёр талд танилцуулах юм.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сөргөлдөгч талуудыг найрамдахыг уриалж, ирэх долоо хоногт Бакуд дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин