Тэйлор эмнэлэгт хүргэгджээ
2016-04-10

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор тун удахгүй амаржих билээ. Тэрбээр өчигдөр гэнэт өвдөж, эмнэлэгт хүргэгдсэн талаар “TMZ” сайт мэдээлсэн байна. Жүжигчин бүсгүй Нью Йорк хотноо байрлах гэртээ йогийн багштайгаа хичээллэж байхдаа гэнэт өвдөж, яаралтай эмнэлэгт хүргэгджээ.

 

Тэйлорийн нөхөр Дэвид “Хурдан хөдөлгөөн хийсний улмаас толгой нь бага зэрэг эргэсэн. Өөр аюул байхгүй” гэж мэдэгджээ.

 

Жүжигчин хэд хэдэн шинжилгээ өгснийхөө дараа гэртээ ирсэн байна. Тэрбээр инстаграмдаа Дэвидтэй авахуулсан зургаа нийтлээд “Бид зүгээрээ” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yaraltai emneleg bish emnelegt yaraltai hurgegdjee gevel boloh blaa
2016-04-10