Яценюк огцорч буйгаа зарлажээ
2016-04-11

Украины Ерөнхий сайд Арсений Яценюк өчигдөр огцорч буйгаа мэдэгдсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр гишүүдэд хандан “Би байр сууриндаа үнэнч байх болно” гэсэн байна.  

 

Харин сэтгүүлчдэд Яценюк “Энэ шийдвэрийг гаргах амаргүй байлаа. Ерөнхий сайдын албыг авсан цагаасаа олон ажил хийсэн. Эхнээсээ үр дүнгээ харуулж байна. Хямрал намжиж, Украин эдийн засгийн хямралаасаа гарч эхэллээ. Би энэ сарын 12-нд огцрох өргөдлөө парламентад өргөн барих болно. Би шийдвэртээ үнэнч байхаа дахин мэдэгдэж байна” гэж хэлжээ.

 

Энэ долоо хоногт парламент сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Яценюк Ерөнхий сайдын албыг Ерөнхийлөгч Петр Порошенкогийн тэргүүлдэг “Порошенкогийн эвсэл”-ийн гишүүн Владимир Гройсманд шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин