Дорнодод горилогчдын өрсөлдөөн ширүүхэн явагдах нь
2016-04-11

Ирэх УИХ-ын сонгуулиар Дорнод аймагт нэр дэвших горилогчдын өрсөлдөөн улс төрийн намуудад ширүүхэн явагдах бололтой. Дорнод аймаг хоёр мандаттай.

 

Юуны түрүүн тус аймгаас 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон МАН-ын нэр дэвшигч Н.Номтойбаяр, бие даагч гишүүн Х.Болорчулуун нар дахин хүч үзэхээр зэхэж байгаа. Харин эрхэм гишүүнд намаасаа мандат авах эсэхээс асуудал хамаарна. Тэр дундаа гишүүн Х.Болорчулуун аль нэг нам бараадахгүй бол энэ удаагийн Сонгуулийн тухай хуулиар бие даагчдад босго өндөрссөн, халтай. Түүнийг МАН-д элсэнэ гэсэн таамаглал яригдаж байгаа ч тус намаас нэр дэвших эрх авах  магадлалтай бага. Нөгөөтэйгүүр бие даагч байхад нь итгэж саналаа өгсөн сонгогчид улс төрийн намд урвахаар хүлээж авах эсэх нь эргэлзээтэй.

 

МАН-д Дорнодын тойрогт нэр дэвшихээр горилогчид цөөнгүй байна. Өмнө нь тус тойргоос сонгогдож байсан Д.Одбаяраас эхлээд “Бишрэлт трейд”-ийн захирал Б.Ундармаа, хуульч Б.Энхбаяр гээд нэр дэвших мандат өрсөлдөх эрхмүүд цөөнгүй. Хэн нь Дорнодод нөлөө бүхий, рейтинг өндөртэй байгаагаас гадна намынхаа удирдлагуудад нөлөө бүхий вэ гэдгээс нэр дэвших эрх нь шалтгаална. Тус аймгийн Засаг даргаас эхлээд УИХ-ын гишүүн болтол нь сонгосны хувьд Д.Одбаярыг Дорнодчууд андахгүй. Харин орон нутгийн болоод намын дэмжлэг хэр байдгийг таахад бэрх. “Бишрэлт трейд”-ийн захирал Б.Ундармаагийн хувьд өмнөх 2008 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байсан. Намдаа “хотын фракц”-ын гэгдэх МАН-ын даргын хүн гэдгээр Дорнод аймагт нэр дэвших квотыг авлаа гэхэд ширүүхэн тулаанд орох нь тодорхой. Дээр нь манай сонгогчид эмэгтэй нэр дэвшигчид “талтай бус” ханддаг гэм биш зантай.

 

АН-аас Дорнодод экс УИХ-ын гишүүн П.Алтангэрэл нэр дэвших магадлал хамгийн өндөр байна. Тэрбээр намдаа нөлөө бүхий нэгэн. Гэхдээ аймаг, орон нутгийнхны хандлагаас нэр дэвших эсэх нь шийдэгдэнэ байх. Мөн УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт ч Сүхбаатарт бус Дорнод нэр дэвшинэ гэдгээ цахимаар жиргэсэн. Гэхдээ М.Зоригт гишүүнд энэ парламентаар “давхар дээл” өмсгөсөн учир УИХ-д нэр дэвших квотыг намаасаа авч чадахгүй байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Цаашлаад АН-аас төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, “Глобал удирдагч сан”-гийн үүсгэн байгуулагч Б.Отгонбат гээд тус аймагт нэр дэвшин өрсөлдөх горилогчдын жагсаалт нэмэгдсээр байгаа. Б.Отгонбатын хувьд АН-ын өндөр боловсрол эзэмшсэн залуусын нэг. Гэхдээ партизанууд залуучууддаа боломж олгох эсэх нь юу л бол гэж ажиглагчид үзэж  байгаа.

 

Түүнчлэн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ч нэр дэвшихээр горилж байгаа сурагтай. Ийнхүү Дорнод аймгийн УИХ-ын сонгуулийн хоёрхон мандат дээр өрсөлдөх эрхээ авах горилогчдын тэмцэл улс төрийн намуудад ширүүхэн явагдах нь ээ.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Tsogtbastar chadvsrtsi hun dee
2020-04-19
долгор:
Алтангэрэл харин болж бна шүү.мундаг дайчин хүн. бусдыг нэг их сайшаахгүй бнаа.болор номтой 2 дэмий биздээ.4 жил хамгийн сул хүчгүй байсан шүү.
2016-04-11
zochin:
Sul toirog boloh shinjtei . aztai aaviin huu ni songogdono do
2016-04-11
Zochin:
Ed nar dotor mongoloo gesen setgeltei neg l hun bainadaa ene hun Dashnamjiliin Tsogtbaatar jinhene toriin har hun monoosoo mon shuudee
2016-04-11
Зочин:
Nusan buu tugjil Badamaa bolison in deeree hemjeegee medrevel taarna hehe
2016-04-11