О.Магнай: Н.Багабанди, Т.Аюурсайхан нар нэг түрийвчтэй
2016-04-11

 

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын даргаар ажиллаж байхдаа “НИК” ХК-д тавьсан дөрвөн тэрбум төгрөгийн торгуулийг цуцалсан асуудлаар О.Магнай  мэдээлэл хийлээ. Тэрбээр ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан зохиомлоор хэрэг үүсгэж, илтэд гүтгэн доромжилж байна хэмээв.

 

2012 оны аравдугаар сард “НИК” ХК-д шатахуун дууссан гэж зохиомол хомсдол үүсгэж иргэдийн дунд бухимдлыг бий болгож байсан аж.  Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас  4.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тус торгуулийг тухайн үед ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнай цуцалсан байдаг.

 

О.Магнай энэ тухайд “Би энэ ажлын  эцсийн дүгнэлтийг гаргаж амжилгүй 2014 оны арванхоёрдугаар сард ажлаа өгсөн. Үүний дараа Г.Аюурсайхан ажил авсан даруйдаа тавьсан торгуулийг хүчингүй болгож, ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь ажлаас халсан байгаа юм. Яг одоо энд байгаа хоёр хүнийг ч гэсэн “НИК” компанийн хэрэгтэй холбогдуулж халсан. Энэ асуудал дээр “НИК” ХК байр сууриа илэрхийлэх ёстой. Нөхцөл байдал цаашид даамжирвал тухайн үед надруу утсаар ярьж дарамталж байсан тус компанийн дарга нарын нэрийг хэлнэ. Тус компани бол  “Эрдэнэт” үйлдвэрийн дарга байсан Отгонбаяр гэдэг хүний хүүхэд Содбилэгийн эзэмшдэг компани. Харин Аюурсайхан бол урьд нь Н.Багабанди ерөнхийлөгчийн туслахаар ажилладаг байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэгэхээр эд бол Багабандиар толгойлуулсан  нэг түрийвчтэй олигархи бүлэглэл юм. Энэ хүмүүс нэгдэж миний тавьсан торгуулийг хүчингүй болгосон хэр нь одоо болохоор намайг үүнд оролцсон мэт илтэд худлаа мэдээлэл тарааж байна. Тиймээс энэ асуудлаар, Аюурсайхан гэж нөхрийг холбогдох хуулийн байгууллагад өгнө. Миний яаж ажилласныг Аюурсайхан биш ард түмэн дүгнэх ёстой.  Мөн намайг  сүлжээ дэлгүүрүүдэд торгууль тавьчихаад тэрийгээ бүгдийг нь хүчингүй болгосон гэж ярьсан байна. Тухайн үед “Номин”, “Макс”, “Миний дэлгүүр”-т нэг асуудлаар торгууль тавьсан нь үнэн. Энэ торгуулийн асуудлаар шүүх дээр очоод гэрээ байгуулсан. Тэр гэрээг “Сүлжээ дэлгүүрүүд зөрчлөө арилгана. Дахин энэ зөрчил илэрвэл үл маргалдах зарчмаар дэлгүүрүүд торгуулиа төлнө” гэсэн зарчимтай байгуулсан.  Дахиад нэг яриад байгаа зүйл нь үнэ тогтворжуулах хөтөлбөр дээр 40 тэрбум төгрөг дарсан гэсэн. 40 тэрбум гэдэг маш их мөнгө. Энэ тоог хаанаас гаргасныг би  мэдэхгүй байгаа. Өчигдөр энэ асуудлаар тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүстэй уулзсан. Тэр хүмүүс ч гэсэн энэ талаар мэдэхгүй байна.

 

Би ШӨХТГ-ын ажлыг аваад зургаан сарын дараа 5 хүнийг ажлаас халсан. Аюурсайхан гэдэг хүн ажил аваад нэг сарын дотор тэнд ажиллаж байсан нийт ажиллагсдын 90 хувийг нь халсан байдаг. Түүнчлэн хийж байсан бүх ажлыг зогсоосон. Үндэсний аудитын газарт О.Магнай гэдэг нөхөр мөнгө идсэн байна уу гэдэг хүсэлтийг хоёр удаа тавьж намайг шалгуулсан. Юу ч илрээгүй.  Ер нь ШӨХТГ-т ажиллаж, том компаниудад торгууль ногдуулах маш хэцүү. Янз бүрийн нөлөөлөх оролдлого хийж, том захирал, даргаараа яриулдаг” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bangabandi,ochirbat xoer bol xamgiin ayultai xvmvvs bvx l yumnii ard nuuts noenton bolood ard tvmniig shulaad l bj baidag xubalznuudshdee,nvgel ni nvdeere gatax odor irnedee
2016-04-12
nergui:
duugui tsarailaad bagabandi hamgiin uudgui hundee odoo ta nar hardaa mongol oron suirch baisanch bagabandid hamaagui ter yu ch helehgui uuruu l bolj baiwal
2016-04-11
Зочин:
Үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдов гэгчээр Үнэн шударга ажилласан Магнайтай Аюурсайхан гэгч хүүхэлдэй улс төр хийх гэж оролдоод өөрөө ойчвоо хөөрхий. Хүний алдаан дээр дөрөөлж улс төр хийснээс өөрсдөө алдахгүй зөв сэтгэж үнэхээр ард түмэндээ хайртай бол тэдний хүсэн хүлээсэн улс төрийн зөв шийдэл гарц олж улс төрөө хийхгүй бол энэ явган ховоор улс төр хийх нь явуургүй болох нь ойлгогдлоо. МАН-ыхаан....
2016-04-11
Зочин:
Үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдов гэгчээр Үнэн шударга ажилласан Магнайтай Аюурсайхан гэгч хүүхэлдэй улс төр хийх гэж оролдоод өөрөө ойчвоо хөөрхий. Хүний алдаан дээр дөрөөлж улс төр хийснээс өөрсдөө алдахгүй зөв сэтгэж үнэхээр ард түмэндээ хайртай бол тэдний хүсэн хүлээсэн улс төрийн зөв шийдэл гарц олж улс төрөө хийхгүй бол энэ явган ховоор улс төр хийх нь явуургүй болох нь ойлгогдлоо. МАН-ыхаан....
2016-04-11
Зочин:
Magnai n zob
2016-04-11
Yo:
Magnai n ynen
2016-04-11
Зочин:
Magnai chi suragchiin duremt huvtsas deer shudarga baij chadaagui ,angaij suugaad 21 terbum togrog yamar ch baritsaagui zeelduulsen.Ter ued helj l baisan .toriin suudald suuchikhaad asuudald shiidvertei bish handsan,chi tegeheer tuushtai hun bish.
2016-04-11
Зочин:
TER AYURSAIKHAN GEDEG CHINI DANDAA TUR ZASGIIN AJLYN ESREG YUM KHIIGEED BAISAN DURAK MUN BIZ DEE
2016-04-11
irgen:
saikhan bavdag gar shuu ichig ichig
2016-04-11