Ж.Батмөнхийг хойч үе мартах учиргүй
2016-04-11

 

БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Батмөнхийн амьдрал үйлсийн тухай өгүүлэх “Бүү март” баримтат уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ.

 

Тус түүхэн уран бүтээлийг “Хүмүүн фильм” студийн уран бүтээлчид гүйцэтгэжээ. Түүнчлэн АНУ, ОХУ, БНХАУ-ын кино бүтээлчид нэгдэн ажилласан байна. Киноны найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй” түүхэн киног найруулсан А.Мөнхсүх ажилласан бол ерөнхий зураглаачаар АНУ-ын уран бүтээлч ажиллажээ. А.Мөнхсүх “Бид энэ киног хийхийг зорьсон шалтгаан нь монгол хүний саруул ухаан, хүнд нөхцөлд асуудалд уужуу тайвнаар ханддаг чанарыг дүрээр илэрхийлэхийг чухалчилсан. Энэ зан чанар жирийн нөхцөлд илэрдэггүй, хүнд цаг үед гардаг юм байна. Үүнийг харуулсан үйл явдал бол 1990 оны ардчилсан хувьсгал байсан. Харин тэр хүн нь Ж.Батмөнх агсан байлаа. Одоогийн залуус үүнийг мэдрээсэй гэж хүссэн учраас энэхүү түүхийг өргөн дэлгэцийн бүтээл болгосон” хэмээв. Ж.Батмөнх агсны дүрийг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Н.Төмөрбат бүтээсэн боловч зураг авалтын 80 хувьд өвчний улмаас нас барсан аж. Улмаар МУСТА Бямбацогт орлон тогложээ.

 

Инээмсэглэл дутаж байна гэсэн

 

МУГЖ Ц.Төмөрбаатар/Ю.Цэдэнбалын дүр/

-Миний хувьд урьд нь “Говь хянганд тулалдсан нь” кинонд Цэдэнбал даргын дүрд тоглож байсан. Харин энэ удаад “Бүү март” хэмээх энэхүү кинонд түүний амьдралынхаа сүүлийн мөчид зорьж, бодож, сэтгэж явсан ажил үйлс, амьдралыг нь харуулахыг зорилоо. Жүжигчний хувьд өөрийн тухай хүмүүсийн санал сэтгэгдлийг сонсохоор Цэдэнбал даргын дүрд тоглож байх үедээ зургаа фэйсбүүк хаягтаа тавьсан юм. Тэгсэн хүмүүс инээмсэглэл дутаж байсан гэдэг зүйлийг хэлж байлаа. Гэвч хүн хэцүү, хүнд нөхцөл байдалд орчихоод байж тэнэг юм шиг инээгээд байж болохгүй. Тэр хэцүү, хүнд үеийн зовлон, жаргалд тохирсон жүжиглэлт чухал болохоос ганцхан зураг харчихаад инээмсэглэл алга гэж хэлж болохгүй юм. Цэдэнбал дарга сайхан инээмсэглэлээрэй Монголын ард түмний сэтгэлд хоногшсон, сайхан хүн. Эх орныхоо төлөө тэр хүний цус хэрхэн булиглаж явсныг өөрийнхөө чаддаг бүхнээ дайчлан тоглолоо.

 

Монгол жүжигчдийн мэдрэмж өндөр

 

Крис Мартин /ерөнхий зураглаач/

-Намайг Крис Мартен гэдэг. Би энэ төслийн зургийн найруулагч буюу ерөнхий зураглаачаар ажиллаа. Миний үүрэг бол киноны зураг авалтыг өндөр технологитой аппаратаар хангах, авах даалгавар байсан. Киноны зураг авалтын явцад Монгол жүжигчдийн ур чадвар, мэдрэмж өндөр болохыг олж харлаа. Киноны эхний зургийг ОХУ-д авсан. Үргэлжлүүлэн Дархан, Багануур зэрэг Монголын газруудад авсан. 30-40 жилийн өмнөх цаг хугацааг харуулах хүндрэлтэй байлаа. Гэхдээ баг хамт олон сайн байсан учраас энэ бүхнийг давж чадсан.

 

 

Ж.Батмөнхийг хойч үе мартах учиргүй

 

МУАЖ Г.Мягмарнаран /Генерал Гомбын дүр/

-Миний хувьд Гомбо гэх генералын дүрд тоглолоо. Энэ дүрийг түүхэн бодит хүн гэж харж болохгүй. Учир нь түүхэн киног хийхдээ зөвхөн түүх өгүүлээд байвал уран сайхангүй болно.. Тиймээс миний дүрээр дамжуулан уран сайхны үзэгдлийг бий болгосон хэрэг. Аливаа нийгмийн үзэгдэл болж өнгөрөөд л түүх болон хувирдаг. Тэгэхээр хоёр нийгэм солигдож байхад болсон тэр үеийн үйл явдлыг 20-иод жилийн дараа эргээд нэг уужуухан үзэж, ухаарах боломжийг энэ кино олгох болов уу гэж бодож байна. Мэдээж аливаа зүйлд алдаа, оноо байдаг. Шүүмжлэл ч ирнэ байх. Гэвч ахиад 30-40 жил өнгөрөхөд мэдэх ёстой үнэн түүх мартагдах магадлалтай учраас ийм киног хийх ёстой. Ухаандаа тухайн үед шийдвэр гаргаж, удирдаж байсан Ж.Батмөнх даргын улстөрийн товчоо хэрхэн ажилладаг байв гэдгийг хойч үедээ уран сайхны аргаар ч болов үлдээх нь зөв юм. Цэдэнбал даргын хийж, бүтээсэн зүйлсийг хойч үе минь мартах учиргүй учраас “Бүү март” гэж онож нэрлэсэн болов уу гэж бодож байна. Энэ кинонд оролцох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

 

Ж.Батмөнхийн ажил, амьдрал болон 1980-1990 оны үйл явдлуудыг харуулах уг кино энэ сарын 15-нд нээлтээ хийн, кино театруудаар гарч эхэлнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Адгийн урьагч:
Адгийн урвагч Цэдэнбал даргыг Батмөнх Моломжамц 2 алсан юм билээ
2024-01-09
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-11
Зочин:
Номхон, хүлцэнгүй хүн байсан нь эд нарт ашигтай байсан учраас...
2016-04-11
зочин:
Монгол төрийн хааны сэнтийг золбин гамингуудад найр тавьж өгсөн адгийн хулчгар урвагч гэж түүхэнд үлдэх нь мэдээж.
2016-04-11