ААШТ-ээс Монголын баг 36 медаль хүртжээ
2016-04-11

Өсвөрийн шатарчдын ААШТ манай улсад анх удаа болж байгаа. Уг тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ  зэрэг нийт 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчид оролцож байна.

 

Өсвөрийн шатарчдын ААШТ дараахи гурван төрлөөр явагдана.

  • Түргэн /Блиц/
  • Түргэвчилсэн /Рапид/
  • Стандарт /Classic/

 

Тэмцээний түргэвчилсэн (рапид) тоглолтын тэмцээн өчигдөр болж 438 шатарчин швейцарь системеер 7 өрөг тоглож, 42 багц медалийн төлөө өрсөлдөж дүнгээ гаргалж 6 орны тамирчид медаль хүртлээ.

  • Монголын баг 9 алт, 5 мөнгө, 7 хүрэл нийт 21 медаль
  • Вьетнам 2 алт 1 мөнгө 4 хүрэл нийт 7 медаль
  • Энэтхэг баг 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл нийт 8 медаль
  • Казахстан 1 алт, 1 мөнгө нийт 2 медаль
  • Иран 1 алтан медаль
  • Узбекистан 2 мөнгө 1 хүрэл нийт 3 медаль тус тус хүртлээ.

 

Өсвөрийн шатарчдын ААШТ анх удаагаа 6 хүртэлх насны ангиллыг МШХ-ны саналаар оруулсан.

 

Монголын шатарчдаас:

  • 6 хүртэлх насны ангилалд алтан медалийг Баатарын Амарбат, хүрэл медаль Батбаатарын Ерөөлтэй нар хүртлээ. Охидын ангиллын алтан медалийг Ганцолмонгийн Энх-Уянга, мөнгөн медалийг Мөнхдэмбэрэлийн Пагмадулам, хүрэл медалийг Батсоёмбын Хүслэн нар тус тус хүртлээ.
  • 8 хүртэлх насны ангилалд Ариунболдын Очир-Эрдэнэ, Даваахүүгийн Өнөрзул нар мөнгөн медаль, Адъяажавын Оюун-Эрдэнэ хүрэл медаль
  • 10 хүртэлх насны ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр, Даваахүүгийн Мөнхзул нар алтан медаль
  • 12 хүртэлх насны ангилалд Цог-Очирын Тэнгис мөнгөн медаль, Ганзоригийн Амартүвшин, Эрдэнэбилэгийн Номин нар хүрэл медаль
  • 14 хүртэлх насны ангилалд Ёндонжамцийн Эрдэмдалай, Төрмөнхийн Мөнхзул нар алтан медаль, Саруулийн Тамир хүрэл медаль
  • 16 хүртэлх насны ангилалд Бямбасүрэнгийн Гарьдмагнай алтан медаль, Батцоожийн Амина хүрэл медаль
  • 18 хүртэлх насны ангилалд Эрдэнэпүрэвийн Болдоо, Үүрцайхийн Үүрийнтуяа нар алтан медаль, Батсайханы Ганчимэг мөнгөн медаль тус тус хүртлээ.

 

Хоёр төрлийн дараах байдлаар:

  • Монгол Улс алт 13, мөнгө 9 хүрэл 14 нийт 36 медаль
  • Энэтхэг алт 5 мөнгө 7 хүрэл 6 нийт 18 медаль
  • Вьетнам 5 алт 4 мөнгө 5 хүрэл нийт 14 медаль
  • Узбекстан 2 алт 3 мөнгө 1 хүрэл нийт 6 медаль
  • Казахстан 2 алт 2 мөнгө нийт 4 медаль
  • Иран 1 алт 2 мөнгө 2 хүрэл нийт 5 медаль
  • Киргизстан 1 мөнгө
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
сайхан амжилт гарган эх орныхоо нэрийг дуусгаж байгаа өсвөрийн шатарчиддаа баяр хүргэж цөөшдын өндөр амжилт ерөөе,багш нарт ньмөн баяр хүргэе,аав ээжүүдэд нь бас талархал өрге,, сайхан шүү ,,манай өсвөрийн үеийнхэн эх орноо дэлхийд дуусгаж явах болноо,,,баярлалаа амжилт,,
2016-04-11