Шерилд нохой бэлэглэжээ
2016-04-11

Британийн “X Factor” шоуны шүүгч, дуучин Шерил саяхнаас өөрөөсөө 10 насаар дүү “One Direction” хамтлагийн гишүүн Лиам Пейнтэй болзох болсон юм. Хос саяхан үерхэж буйгаа албан ёсоор зарласан билээ. Лиам өчигдөр найз бүсгүйдээ нохой бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр инстаграмдаа нохойныхоо хэд хэдэн зургийг нийтэлж “Хайртай бүсгүйд минь санаархах хэрэггүй шүү. Зүгээр л намайг эзгүйд тэрний минь дэргэд байх ёстой” гэж бичжээ.

 

Дуучин бүсгүй Лиамын бэлгийг хүлээн авснаа мэдэгдээд инстаграмдаа “Гайхалтай бэлэг байлаа. Үнэхээр гоё бэлэг байна. Ийм сайхан бэлэг аваагүй их уджээ” гэж бичсэн байна. Шерил одоогоор нохойдоо ямар нэр өгөхөө шийдвэрлээгүй байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин