Диаз тольдох дургүй болжээ
2016-04-11

Жүжигчин Камерон Диаз “Women's Health” сэтгүүлд ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд толинд харах дургүй болсон тухайгаа ярьсан байна.

 

Сурвалжлагч “Яагаад толинд харах дургүй болсон гэж. Миний мэдэх бүсгүйчүүд өдөрт хэдэн мянган удаа өөрийгөө толинд хардаг. Та үнэхээр толинд харах дургүй болсон гэж үү” хэмээн асуужээ. Уг асуултад жүжигчин бүсгүй “Би одоо 21 настай биш. Би 43 настай. Энэ насны бүсгүйчүүдийн гол дайсан бол үрчлээ. Мэдээж хэрэг би хөгширч байгаа учир надад үрчлээ үүсч эхэлсэн. Энэ бүхэнтэй тэмцэж байгаа ч хараахан үр дүнгээ өгөхгүй байна” гэж хэлжээ.

 

Диаз усанд ороод шууд салон руу явдаг гэнэ. Тэрбээр нүүрээ будуулж, үсээ янзлуулсаныхаа дараа өөрийгөө толинд хардаг хэмээн ярьсан байна.

 

Жүжигчин бүсгүй өнгөрсөн онд өөрөөсөө долоон насаар дүү Бенжи Мадден гэх залуутай нууцаар хуримласан билээ. Сурвалжлагч “Хэзээ ээж болох төлөвлөгөөтэй байна” хэмээн асуухад тэрбээр “Мэдэхгүй юм” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин